| |
Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн сангаас хэрэгжүүлж буй Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг тогтоох судалгааны тайланг (SPEAK) өчигдөр танилцуулав. Судалгааны хүрээнд авлигын цар хүрээний талаарх иргэдийн төсөөллийг тогтоох асуулгад судалгаанд оролцогчдын 93.6 хувь нь "Манай улсад авлига түгээмэл үзэгдэл болсон" гэдэгтэй санал нийлжээ. 2019 оны SPEAK судалгаа нь Сант Марал сан болон Азийн сангаас 14 жилийн хугацаанд явуулсан 19 дэх судалгаа бөгөөд энэ жилийн хувьд Сант Марал сангийн гүйцэтгэх захирал Л. Сумати дахин ажилласан байна. Тус багийнхан 2006 оны гуравдугаар сараас 2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 19 удаагийн санал асуулга явуулж, 17 аймаг болон нийслэл хотод 20022 хүнтэй ярилцлага хийжээ. 2019 оны судалгаанд гэхэд л 1500 хүнийг хамруулсан байна. Судалгааны дүнгээс товч танилцуулъя. Сүүлийн 14 жилийн хугацаанд авлигын тохиолдол 28 хувиас гурван хувь болтлоо буурсан ч авлига нь "ердийн үзэгдэл болсон" гэдэгтэй санал нийлэх оролцогчдын тоо 80-93 хувь болтлоо өссөн байна. 2019 оны улс орны тулгамдсан асуудлын нэгдүгээрт, "Ажилгүйдэл"-ийг нэрлэсэн бол 9.2 хувийн саналаар "Авлига" гуравдугаарт оржээ. Харин судалгаанд оролцогчдын 96.2 хувь нь жижиг, дунд бизнес нь томоохон бизнесийг бодвол авлигад илүү ихээр өртдөг буюу сөрөг нөлөөг илүү амсдаг гэж үзжээ. Иргэд С.Батболд, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, С.Баяр нарын Засгийн газрын үед авлигатай тэмцэх ажлыг хийж чадахгүй байна гэж шүүмжилдэг байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг харьцангуй үнэлж байгаа нь судалгаанаас ажиглагджээ. Цаашлаад олон нийтийн дунд нэр хүндтэй эрхмүүдээс авлигатай хамгийн их тэмцдэг хүнээр 15.9 хувь нь Л.Оюун-Эрдэнэ, 9.5 хувь нь У.Хүрэлсүх, 8.5 хувь нь Ж.Батзандан, 2.5 хувь нь Ц.Нямдорж, 2.4 хувь нь С.Жавхлан, 1.8 хувь нь Х.Баттулга, 1.4 хувь нь С.Ганбаатар нарыг нэрлэжээ. Мөн авлига ихээр авдаг таван байгууллагад улс төрийн намууд, шүүхийнхэн, газрын алба, УИХ, орон нутгийн худалдан авах тендерийг нэрлэсэн байна.
Ч.Сайханбилэгийг 2018 оны дөрөвдүгээр сард Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулаад батлан даалтад гаргасан юм. Тэгвэл түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл гарсан билээ. Энэ талаар албаны эх сурвалж "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн нь үнэн. АТГ-аас гаргасан хүсэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан" гэв
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?