| |
Германы ёслолын дүрэмт хувцастай уурхайчид:
Ромд XII зуунаас Ариун Гэгээн Барбарагийн дурсгалын өдрийг хуанлийд оруулан тэмдэглэж эхэлсэн. Гэгээн Барабарийн дурсгалын өдрийг Ромын католик сүм хийдүүд жил бүрийн 12-р сарын 04 өдөр, Орос Грек гэх мэт (Oртодокс) үнэн алдартаны шашины сүм хийдүүд 12-р сарын 17-ны өдөр тэмдэглэдэг.
Хуучин ЗХУ болон түүний бүрэлдхүүнд байсан БНУлсууд жил бүрийн 8-р сарын сүүлчийн долоо хоногийн ням гарагийг "День шахтёр” буюу "Уурхайчдын өдөр” болгон тэмдэглэдэг байсан бөгөөд тэд энэ баярыг бараг хагас зуун жил тэмдэглэж ирсэн түүхтэй.
Гэхдээ 1913 онд Богд хаан зарлиг буулгаж, ”Монгол улсын дотор алт мөнгөний зэрэг олон зүйлийн уурхай нээх дүрэм”-ийг бий болгосон нь байгалийн баялгаа ашиглахтай холбогдсон анхны албан баримт болсон байна. Ийнхүү Орос, Герман, Франц, Бельги, Хятад зэрэг орны хувь нийлүүлсэн "Монголор” хэмээх нийгэмлэг байгуулагдан Ерөө голын сав газраар алт олборлож эхлэхэд анхны энэ дүрмээр үйл ажиллагааг нь зохицуулж, олсон орлогынх нь 17,5 хувийг Богд хаант Монгол улс авдаг байсан түүхэн баримт бий.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?