| |
Манай Улсын Ерөнхийлөгч албан тушаал авснаасаа хойш нэг ажлыг гаргууд сайн хийдэг болсон. Энэ нь мэдээж хориг тавих. Ямар сайндаа л "Ерөнхийлөгчид таалагдсан ч хориглоно, таалагдахгүй ч хориглоно” гэх онигоо хүртэл улс төрийн хүрээнд гараад удаж байна. Үнэхээр ч Төрийн тэргүүнд өөр хийх ажил олддоггүй юу гэлтэй УИХ-ын баталсан хуульд баруун, солгойгүй хориг тавьсаар өдийг хүрсэн. Тодруулбал, тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангаргийг 2017 оны долоодугаар сард өргөснөөс хойш 11 дэх удаагийн хоригоо энэ сарын 3-нд тавилаа. Энэ удаад 2020 оны төсвийг хэсэгчлэн хориглов. Ингэснээр Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төсөвт хориг тавьсан гурав дахь тохиолдол болж байна.
Үүнээс гадна тэрбээр хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилохыг эсэргүүцэн, хориглож байв. Түүнчлэн Татварын багц хуульд бүхэлд нь, Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, Ард нийтийн санал асуулга явуулах хуулийн төсөлд мөн хориг тавьж байв. Эдгээрээс УИХ хоёрыг нь хүлээн авсан бөгөөд бусдыг нь үндэслэлгүй гэж үзээд хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн байдаг. Өнөөдрийн байдлаар Төрийн тэргүүний хоригуудыг авч үзвэл зайлшгүй үндэслэл байв уу эсвэл улс төр хийсэн үү гэдэг эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авах эсэхийг шийдэхдээ олон талаас нь ул суурьтай хэлэлцдэг. Үүнд мэргэжлийн байгууллагынхан төдийгүй хуульчид ч оролцдог.
Өөрөөр хэлбэл, Х.Баттулга гэдэг хүн Монгол Улсын номер нэг суудалд залардаг ч улс төрд тийм ч рольтой нэгэн биш. Учир нь, эрх баригч намын эзлэх байр суурь улс төрд түүнээс хувь илүү жин дарна. Ийм нөхцөлд олны анхаарлаас холдохгүйгээр барахгүй УИХ хууль тогтоох дээд байгууллага ч гэлээ улсын "эзэн” нь би, тэдний дээр гэдгээ батлах гэдэг ч байж мэдэх юм.
Монгол Улсын ирээдүйг өв тэгш, боловсролтой болгоё гэвэл сургуулийн өмнөх боловсролыг дэмжих хэрэгтэй. Орон нутгийн сургууль, цэцэрлэг төвлөрсөн халаалтгүй байна. Ус байхгүй. Халаалт, ус, 00 гэдэг хүний анхны хэрэгцээ. Тиймээс үүнд оруулсан хөрөнгд, оруулалтад хориг тавьж байгааг ойлгохгүй байгаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?