| |
ЗХТЗИГ-ын хамт олон Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24, 41-р хороодын хэсгийн ахлагч, сайн дурын ажилтан, дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтсийн албан хаагчидтай хамтран хорооны айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш хэрхэн зөв, аюулгүй хэрэглэх талаар заавар зөвлөмж тараан зөвлөгөө өгч ажиллалаа.
Мөн иргэдийн пийшин, зуухны бүрэн бүтэн байдал болон Таван толгой ХХК-ий түлш тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа.
Тус хороодод сайжруулсан шахмал түлш борлуулах зургаан цэг байгаагаас дөрөв нь 24 дүгээр хороо, хоёр нь 41 дүгээр хороонд харьяалагддаг. Тус хороод нь нийт 18 хэсэгтэй, 2500 гаруй айл өрхтэй газар нутгийн хэмжээгээрээ нийслэлдээ томоохонд тооцогддог хороод юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?