logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Согтуу жолооч нарын ХИЙРХЭЛ хэрээс хэтэрчээ

Бичсэн:mart
2019/10/18/, 10:48
Tweet

Сэтгэл шимшрэм осол аваар гарахад халагладаг хэр нь цагдаа зогсооход төвөгшөөдөг нь бидний зан.

Замын цагдаа түр зогсоож үлээлгэхэд, эгдүүцэж өч төчнөөн тайлбар тавих жолооч нар бишгүй. Тиймдээ ч дохиураа дохисон замын цагдааг тээврийн хэрэгсэл болон жолоочоос өө хайж байна гэж бид хардаг. Гэвч үнэн хэрэгтээ тэд иргэдийн эрүүл, аюулгүй зорчих, осол гэмтэлгүй хөдөлгөөнд оролцох, иргэдийн амгалан тайван байдлыг сахиулахын төлөө ажиллаж байгаа нь тэр. Бид нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, замын цагдаа нарын ажлын нөхцөл, жолооч нарын хариуцлага, гэмт хэрэг зөрчлийн талаар сурвалжиллаа.

Тодруулбал, энэ сарын 16-17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн замын цагдаагийн хэлтэс, дүүргийн цагдаагийн газартай хамтарч ТЦА-ны батлагдсан хуваарийн дагуу нэг өдрийн хяналт шалгалтыг зохион байгуулсан юм.

Үүний хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, зурагтын шинэ эцэс, алслагдсан гэр хороолол, XI хорооны худгийн нарийн зам, Барсын зам, Гурвалжингийн гүүрний урд зам зэрэг арван цэгт хяналт шалгалт явууллаа. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, хулгайд алдагдсан эд зүйлсийг олж илрүүлэх чиглэлээр явуулсан тус үйл ажиллагаанд зургаан автомашин, хэв журмын болон цагдаагийн 68 албан хаагч ажилласан.

Шөнийн 02:30 цагт хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо төдийлөн буурсангүй. Үүнээс харахад дөрвөн дүүрэгтэй хил залгаа оршдог төвийн дүүрэг болох Баянголд замын хөдөлгөөний ачаалал ихтэй байдаг нь илт.

АРХИ УУСАН АВИР МУУТАЙ ЖОЛООЧ НАР

Баянгол дүүргийн нутагт дэвсгэрт энэ сарын 16-17-нд шилжих шөнийн 23:20 цагаас 02:30 цаг хүртэл хяналтын цэгүүд дээр ажиллаж, дуудлага мэдээллийн тухай газар дээрээс нь сурвалжлах явцад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 11, улсын дугаар болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг нийт 30 гаруй зөрчил илэрсэн юм.

Согтуу жолооч нар замын цагдааг хэл амаар доромжлох, эсэргүүцэл үзүүлэх зэрэг тохиолдол тогтмол гарч байв. Архи, согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн жолооч нарыг үлээлгэхэд 0.29-0.85 бүхэл гарч байсан юм.

Энхтайвны гүүрний дор шаардлага биелүүлэхгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн дагуу очиход "Би наадахыг чинь үлээхгүй” хэмээн эсэргүүцэл үзүүлсэн учир нэмэлт хүч дуудаж, ахлах нь ирснээр буруугаа ухамсарлан сууж буй нь тэр гэнэ.

Түүнээс "Яагаад архи уусан үедээ машин барьсан, шаардлага биелүүлэхгүй байсан бэ, энэ цагдаа тантай зүй бусаар харьцсан уу, замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хуулийг мэдэж байгаа юу” гэхэд ямар ч хариулт өгсөнгүй.

Харин тухайн Цагдаа гар утсаа гарган түүний байж боломгүй авирлаж буй бичлэгийг үзүүлэв. Тус бичлэгт жолооч утсаар хэн нэгэнтэй ярих бөгөөд "Чи муу цаашаа бай, би явъя. Ганболд гээд нэг нөхөр байна таних хүн байна уу. Би наадахыг чинь үлээх алба байхгүй” хэмээн элдвийг хэлж доромжилсон байлаа.

Мөн Баянзүрх дүүрэг дэх Натурын замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон эмэгтэй түр зогсох дохиог тоолгүй зугтсан бөгөөд цагдаагийн албан хаагч дараа дараачийн цэгүүддээ шуурхай мэдээлснээр тус машиныг саатуулсан байлаа. Шаардлага биелүүлэлгүй зугтсан 30 гаран насны эмэгтэй жолооч хэд хэдэн удаа үлээсний эцэст 0.26 бүхэл гарсан юм.

Тэрбээр ажлын хамт олонтойгоо хоёр машинтай явж байсан бөгөөд хурц гэрэл тусгасан телевизийн камер, сэтгүүлчдэд эгдүүцсэн хүмүүс биднийг тойрон зогсож "Хүний эрх чөлөөнд халдлаа. Бид нэгнийхээ найранд бага зэрэг айраг уучихаад л явж байна. Та нар олон тэрбумаар нь идсэн улстөрчдөө гарга. Биднийг зүгээр явуул. Хэрэв энэ хүний нэр төр унавал та нарт хариуцлага тооцно шүү” хэмээн тал талд хашхиралдаж байв.

Олны дунд цөс нь хөдөлсөн нэг залуу цагдаагийн өөдөөс эсэргүүцэл илэрхийлж, камер барьсан зураглаачийг цохиод авах нь тэр. Үнэн хэрэгтээ тэдний нэр болон хувийн мэдээллийг дурдаагүй бөгөөд, дүрсийг сарниулж гаргадгийг телевиз үзэгчдийн хэн нь ч мэднэ.

Хэвлэлийн эрх чөлөө болон цагдаагийн албан хаагчийн эрх чөлөөний тухай огт бодолгүй цээжээ дэлдэн хүний эрх ярьсан олон зуун хүн үүрэг, хариуцлага гэдэг зүйлийн талаар нэгээхэн ч ойлголтгүй байгаа нь илт. Хэрэв үүргээ биелүүлж замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцдог бол ийм хэрэг зөрчил олон гарахгүй. Би гайгүй сайн машин барьдаг, цагдаа л таарахгүй бол хамаагүй” гэсэн ахархан бодлоор жолоо атгаж эрдэнэт хүний амь, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол өдөр бүр гардгийг үл тоох бүдүүн зүрхтнүүд олширчээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 14.4.3 дахь хэсэгт заасны дагуу "Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгөөр торгох” арга хэмжээ авдаг аж.

Архи, согтууруулах төрлийн бодис хэрэглэсэн үедээ явганаар болон тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож осол аваарт өртөх тохиолдол элбэг байгааг ГССҮТ-ийн жижүүр, их эмч Б.Ганбаяр дурдав.

Тэрбээр, " Өглөөний 08:00-00:40 цагийн хооронд манай хүлээн авахаар 356 хүн үйлчлүүлсэн. Тэдний 50 гаруй хувь нь архи, согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэснээс болж ямар нэгэн бэртэл гэмтэл өртсөн байдаг.

Нийслэлийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан тохиолдол цөөнгүй гардаг. Одоогийн байдлаар согтуугаар машин барьж яваад шон мөргөж тархиндаа хүнд бэртэл авсан жолооч эмчилгээ хийлгэж байна. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс биеэ авч явах чадваргүй болж, зам тээврийн осолд өртсөн иргэдэд яаралтай тусламж үзүүллээ" хэмээв.

"ҮЛЭЭХГҮЙ БАЙЖ БОЛДОГ” ГЭСЭН ӨРӨӨСГӨЛ ОЙЛГОЛТ ИРГЭДЭД БАЙНА

Замын хөдөлгөөнд оролцогч. жолооч нарын үүрэг хариуцлагын талаар Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, Цагдаагийн ахмад Г.Отгонтамираас тодрууллаа.

-Үлээж, шалгуулах дургүй хүмүүс их таардаг юм шиг байна?

-Жолооч нарын ухамсар үүрэг хариуцлага, иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө цагдаа хяналт тавьж ажиллаж байгааг ойлгох хэрэгтэй. Мөн иргэд хэн нэгнээс буруу ташаа мэдээлэл авснаар "Үлээхгүй байж болдог” гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг нь анзаарагддаг.

-Шаардлага тавьж ажиллах явцад эсэргүүцэлтэй тулгарах нь цөөнгүй байна. Цагдаагийн албан хаагчийн биед халдах тохиолдол гарсан уу?

-Согтууруулах ундаа хэрэглэсэн болон шаардлага биелүүлэхгүй эсэргүүцсэн жолооч нар цагдаагийн албан хаагчийн эрх чөлөөнд халдаж, бие махбодын гэмтэл учруулах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ оны эхний арван сарын байдлаар замын цагдаагийн албан хаагчийн биед халдсан хоёр тохиолдол гарсан. Эдгээр зөрчлийг холбогдох хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэн арга хэмжээ тооцсон.

-Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, бусад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулийг мөрдөж шалгуулах үүрэгтэй. Үнэхээр үлээхгүй байх тохиолдолд таслан зогсоох арга хэмжээ авна. Ингэхдээ тус жолоочийг түр саатуулах байранд хүргэж маргааш өглөө нь согтууруулах ундааны үйлчлэл гарсан үед үйлдсэн зөрчлийг нь тайлбарлаж өгдөг. Шалгуулахаас зайлсхийсэн гэдгээрээ жолоодох эрхийг нь хасах хуулийн заалт ч бий.

ШИНЭ ЖОЛООЧ БОЛОХООР МАШИН УНАХ ХОРХОЙ ХӨДӨЛДӨГ

Богино холбоогоор мэдээлэл ирсний дагуу тус дүүргийн XI хорооны худгийн нарийн замд бид очив. Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Э” тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гарчээ. Цагдаагийн албан хаагч бичиг баримтаа шалгуулах шаардлага тавихад тэрбээр, "Жолооны курст сурч байгаа өнөөдөр шалгалтаа өгсөн.

Үнэмлэх гараагүй. Аав хөдөө явсан болохоор хэдэн төгрөг олоод ирье гэж ээжээсээ гуйсаар байгаад машиныг нь авч гарсан. Шинэ жолооч болохоор машин унах хорхой хөдлөөд" хэмээв. Албаны хүн түүнд "Шалгалт өгсөн ч үнэмлэх гараагүй л бол та жолооч биш. Хууль дүрмийн дагуу жолоодох эрх авч байж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй” гэдгийг санууллаа.

Зөрчлийн тухай хуульд зааснаар түүний унаж явсан "Хонда” маркийн автомашиныг нь түр саатуулж, жолоочид болон жолоо шилжүүлсэн автомашины эзэмшигчид холбогдох торгуулийг ногдуулсан юм. Замын цагдаагийн нүднээс далд, алслагдсан гэр хорооллын замаар жолоодох эрхийн үнэмлэхгүй хүмүүс хөдөлгөөнд оролцох, орон байрны хулгайн, бусдыг дээрэмдэх гэмт хэрэг гарах тохиолдол их байгааг албаны хүмүүс онцоллоо.

Хорхой нь хүрсэн бүхэн хааз гишгээд байвал хотын гудамжинд эмх замбараагүй байдал үүснэ. Тийм учраас жолоодох эрхээ албан ёсоор аваагүй тохиолдолд өөрийн болон бусдын амь нас, аюулгүй байдлыг хүндэтгэн замын хөдөлгөөнд оролцохгүй байх нь зүйтэй юм.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Төстэй мэдээллүүд

ТЦА:Согтуугаар машин жолоодох үедээ гэр бүлээ тээвэрлэн гэмтээж, бэртээх тохиолдол их байна

ТЦА:Согтуугаар машин жолоодох үедээ гэр бүлээ тээвэрлэн гэмтээж, бэртээх тохиолдол их

2019/02/25, 12:57
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барьж мөргөлдсөний улмаас 8 сартай хүүхдийг гэмтээжээ

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ машин барьж мөргөлдсөний улмаас 8 сартай

2019/01/11, 16:08
Есдүгээр сарын 1-нээс согтуу жолооч нарт дараах хариуцлагыг хүлээлгэнэ

Есдүгээр сарын 1-нээс согтуу жолооч нарт дараах хариуцлагыг хүлээлгэнэ

2015/07/29, 13:28
Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар сахилга хариуцлагаа дээшлүүлэх хэрэгтэй байна

Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар сахилга хариуцлагаа дээшлүүлэх хэрэгтэй байна

2015/03/20, 15:10

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

АНУ-ын Техас мужид үер болж, 28 хүүхэд амиа алджээ

531 | 0 | 2025/07/08, 12:16
gallery image

ОБЕГ: Усны осол иргэдийн анхаарал, болгоомжгүй үйлдлээс шалтгаалж байна

561 | 0 | 2025/07/07, 19:40
gallery image

Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн этгээд оргожээ

607 | 0 | 2025/07/07, 13:36
gallery image

Дидди хамгийн хүнд зүйл ангиудаас мултрав

984 | 1 | 2025/07/03, 15:39
gallery image

Чансаатай хөгжлийг дэмжиж буй Өвөр Монголын практик

906 | 0 | 2025/07/03, 15:05
gallery image

2025 оны Зуны Давосын форум дах ”Хятадын хэв маяг”

958 | 1 | 2025/07/03, 15:02
gallery image

Өвөр Монголын цөлийг зассан туршлага

904 | 0 | 2025/07/03, 14:21
gallery image

”Солонго ярилцлага”|Г.Баатар: Тэнгэрлэг сайхан аав минь

1070 | 0 | 2025/07/02, 17:42
gallery image

“Бүс ба Зам - Гэрэлт аялал” үргэлжилсээр

1020 | 0 | 2025/07/02, 17:25
gallery image

Улаанбурханы товлолт дархлаажуулалтад бүрэн хамрагдаагүй хүүхдүүдийн гэрт нь очиж вакцин хийнэ

1113 | 0 | 2025/07/02, 13:11
gallery image

Хятад улс сансар судлалын өдрөөрөө Хятад маягийн сансар судллын шинэ аяллаа эхлүүлэв

815 | 0 | 2025/07/01, 17:53
gallery image

Хөх хот Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ

691 | 0 | 2025/07/01, 17:51
gallery image

Хятад-Төв Азийн олон улсын соёл аялал жуулчлалын анхны галт тэрэг Ши-Аниас аялж эхэллээ

658 | 0 | 2025/07/01, 17:38
gallery image

Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шав тавилаа

356 | 0 | 2025/07/01, 16:53
gallery image

Хятад, Монголын уламжлалт анагаах ухааны эмчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болов

355 | 0 | 2025/07/01, 16:49
gallery image

Эрч хүчтэй залуу насаа хайрлая

357 | 0 | 2025/07/01, 16:47
gallery image

Уламжлалт заслаар бяцхан охины ”Нойрмог”нүдийг сэргээлээ

350 | 0 | 2025/07/01, 16:22
gallery image

Хөрш улсын залуусыг гайхшируулсан аялал

1057 | 0 | 2025/06/26, 11:55
gallery image

”Хятадтай танилцах аялал” олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны баг Улаанцав хотод айлчиллаа

937 | 0 | 2025/06/26, 11:47
gallery image

Өчүүхэн дүүрэн

907 | 0 | 2025/06/26, 11:44
gallery image

Хятад улс хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чухал орон хэвээр байна

800 | 0 | 2025/06/26, 11:39
gallery image

Боломжоо хуваалцан хамтдаа хөгжье

801 | 0 | 2025/06/26, 10:44
gallery image

Африкийн оюутнууд Хятадын уламжлалт ангаах ухааныг судалж байна

789 | 0 | 2025/06/26, 10:41
gallery image

Хятад улс 24.3 сая га газрын цөлжилтийг бууруулжээ

871 | 0 | 2025/06/25, 18:30
gallery image

Саннигийн Хятад дахь гайхалтай амьдрал

842 | 0 | 2025/06/25, 18:27
gallery image

Ард иргэдийн амьжиргааг сайжруулж буй Өвөр Монгол

859 | 0 | 2025/06/25, 17:58
gallery image

Өвөр Монголын цөлийг зассан туршлага

849 | 0 | 2025/06/25, 16:53
gallery image

Харилцаа хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын найрамдлын түүхийг өгүүлнэ

189 | 0 | 2025/06/25, 16:46
gallery image

Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ

187 | 0 | 2025/06/25, 16:38
gallery image

Шэнь Миньжуань:Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны агуулгыг баяжуулж, найрамдлыг бэхжүүлнэ

182 | 0 | 2025/06/25, 16:32
gallery image

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авчээ

2354 | 3 | 2025/06/13, 17:26
gallery image

Бурхан багшийн Их Дүйчэн өдөр буюу Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа нирваан дүрийг олсон Их Дүйчэн өдөр

2240 | 0 | 2025/06/11, 15:53
gallery image

Өвөр Монголын чансаатай хөгжил дэлхийн анхааралд орж байна

2304 | 0 | 2025/06/10, 15:04
gallery image

Ерөнхийлөгч И Жэ Мюн анхныхаа засгийн газрын хуралдаанд оролцоно

2817 | 0 | 2025/06/05, 12:56
gallery image

“Амжилт групп” Цонжин болдогт сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн 1000 айлын хаус хороолол барина

2964 | 0 | 2025/06/04, 16:12
gallery image

Хакүхог Сүмогийн холбооноос гарахад юу юу нөлөөлөв?

2999 | 0 | 2025/06/04, 10:17
gallery image

Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

3070 | 1 | 2025/06/03, 12:27
gallery image

Итгэл үзүүлэх эсэх дээр С.Эрдэнэ шиг зугтах вий, гишүүд

3228 | 0 | 2025/06/02, 18:05
gallery image

Дэлхийн хамгийн баян хүн Цагаан ордонд ямар өөрчлөлтүүд авчирсан бэ

3351 | 0 | 2025/06/02, 12:45
gallery image

Алга болсон охинтойгоо 44 жилийн дараа уулзжээ

3739 | 0 | 2025/05/30, 11:58
gallery image

Европын холбоо зэвсэг худалдан авах 150 тэрбум еврогийн сан үүсгэнэ

2235 | 0 | 2025/05/28, 19:20
gallery image

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна

2080 | 0 | 2025/05/28, 19:17
gallery image

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна

1968 | 0 | 2025/05/28, 12:00
gallery image

Н.Хасар: Ерөнхий сайд солигдоод татвар, инфляц буурахгүй нь бодит үнэн. Иймд улс төрийн үзэл, үнэт зүйлд тулгуурласан соёлыг л бий болгох хэрэгтэй

1317 | 0 | 2025/05/27, 18:43
gallery image

"Стрижи" багийн үзүүлбэр

1276 | 0 | 2025/05/27, 13:32
gallery image

“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

1169 | 0 | 2025/05/27, 13:02
gallery image

Н.Хасар: Ерөнхий сайд солигдоод татвар, инфляц буурахгүй нь бодит үнэн. Иймд улс төрийн үзэл, үнэт зүйлд тулгуурласан соёлыг л бий болгох хэрэгтэй

1156 | 0 | 2025/05/26, 16:24
gallery image

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна

1062 | 0 | 2025/05/26, 16:18
gallery image

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна

1018 | 0 | 2025/05/26, 16:18
gallery image

Алдарт эхийн I, II-р одонгоор энгэрээ мялаасан бүх ээжүүддээ баярын мэнд хүргэе

738 | 0 | 2025/05/26, 14:34
gallery image

Л.Амарбаясгалан: Би Л.Оюун-Эрдэнэтэй цуг байгаа гэдгээ шударга хэлье

1234 | 0 | 2025/05/21, 18:51
gallery image

СУДАЛГАА: Хамтарсан Засгийн газрыг олон нийт дэмжиж байна

1097 | 0 | 2025/05/21, 18:29
gallery image

Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

1069 | 0 | 2025/05/21, 16:04
gallery image

Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

1022 | 0 | 2025/05/21, 10:43
gallery image

Ухаа худаг 350 сая ам.доллароор Хонгконгийн бирж дээр зарагдаж, стратегийн ордыг гадны банканд барьцаанд тавьсан асуудал сөхөгдөнө

996 | 0 | 2025/05/21, 10:15
gallery image

Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

| 0 | 2025/05/20, 10:15
gallery image

Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

1246 | 0 | 2025/05/19, 00:02
gallery image

Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

1181 | 0 | 2025/05/18, 23:57
gallery image

”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

1173 | 0 | 2025/05/18, 23:55
gallery image

”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

1207 | 0 | 2025/05/18, 23:51
gallery image

Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

566 | 0 | 2025/05/18, 23:46
gallery image

”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

530 | 0 | 2025/05/18, 23:43
gallery image

Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

550 | 0 | 2025/05/18, 23:40
gallery image

1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

485 | 0 | 2025/05/18, 23:34
gallery image

Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

498 | 0 | 2025/05/18, 23:31
gallery image

ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

355 | 0 | 2025/05/18, 23:28
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 4

169 | 0 | 2025/05/18, 23:25
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 3

144 | 0 | 2025/05/18, 23:23
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 2

169 | 0 | 2025/05/18, 23:19
gallery image

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” - 1

174 | 0 | 2025/05/18, 23:17
gallery image

Энхбай экологийн музей

142 | 0 | 2025/05/18, 23:12
gallery image

Энхбай экологийн үзүүлбэрийн төв

170 | 0 | 2025/05/18, 23:09
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

735 | 1 | 2025/05/15, 10:28
gallery image

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна

819 | 1 | 2025/05/14, 11:08
gallery image

Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

925 | 0 | 2025/05/13, 12:07
gallery image

Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

910 | 0 | 2025/05/13, 09:25
gallery image

Говийн бүсэд нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлнэ

979 | 0 | 2025/05/12, 17:47
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

1514 | 0 | 2025/05/09, 09:21
gallery image

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

1698 | 0 | 2025/05/07, 15:01
gallery image

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

1710 | 0 | 2025/05/07, 09:28
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69373 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58900 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50435 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46833 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

41925 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36745 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

36548 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31391 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30917 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

29727 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23203 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

22246 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22069 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

21370 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

20849 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20087 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19205 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

18872 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18286 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18279 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18253 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17903 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

17690 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Ардын бор эмчилгээ

17116 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17063 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17057 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

16855 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16826 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

16639 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

16603 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16452 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16314 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

15977 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

15940 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

15801 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

15707 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

15644 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

15634 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

15464 | 49 | 2017/03/23, 10:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15288 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15231 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15177 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14951 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

14916 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14417 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14295 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

14274 | 81 | 2021/06/30, 20:29
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

13905 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

13850 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

13849 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

13746 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

13586 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

13556 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

13474 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13336 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13107 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13104 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

12978 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12927 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12759 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

46833 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

58900 | 14327 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

36745 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50435 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31391 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

30917 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14417 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13107 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

16826 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

12759 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

12927 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

14951 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

9860 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11249 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

12407 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

17903 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5458 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9409 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

10842 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11304 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8402 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9238 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

8876 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10330 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8078 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

10607 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7072 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8186 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11128 | 329 | 2015/04/20, 15:44
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

7714 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

11591 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9289 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

17057 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6208 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

6588 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8079 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6454 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7060 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

10719 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6281 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.