![]() |
"Энэ сарын 3-нд эсэргүүцлийн жагсаал цуглаан эхэлснээс хойш 1152 хүн баривчлагдан саатуулагдаж, 7 хүн амиа алдаж, 1340 хүн бэртжээ” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Эквадорт 10 дугаар сарын эхэн үеэс хойш эсэргүүцэл өрнөж байгаа юм. Түлшинд олгох татаасыг цуцлах, эдийн засгийн шинэчлэл хийгдэх болсон нь үүнд түлхэц болжээ. Эсэргүүцэгчид Кито нисэх онгоцны буудалд хүрэх замуудыг хааж, газрын тосны ордуудыг дайран эзэлж, олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд доголдол учруулсан юм. Үүнтэй холбогдуулан Эквадорын Ерөнхийлөгч Ленин Морено онц байдал зарласан юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?