| |
АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид ирж Монгол улсад ажиллах үеэр С.Зориг, Г.Батхүү нарын хэргийн асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлсэн асуудлыг авч хэлэлцжээ. Зөвлөлийн хурлын хэлэлцсэн асуудлаар хэвлэлийн хурал хийсэн бөгөөд Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ "АН С.Зоригийн хэргийг илрээсэй, зөв шийдэгдээсэй гэсэн байр сууринд үргэлж байсан. Энэ хэргийг замхруулчих вий, дэндүү улс төржүүлчих вий гэсэн болгоомжлол бий. Эрх баригчид энэ хэргээр 2-3 удаа сонгуулийн шоу хийсэн нь дахиад 2020 онд давтагдах вий гэсэн болгоомжлол бидэнд байна” хэмээв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?