| |
Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дайран давшилж буй хорон үг, хорт санаа нь улс оронд нь огтхон ч нөлөөлж чадахгүй хэмээн мэдэгдсэнийг ВВС уламжлав.
Ираны эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ зарласан Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн ням гаригт "Иран тулалдахыг хүсээд байгаа бол энэ нь Ираны албан ёсны төгсгөл болно” хэмээн жиргэсэн билээ.
Хариуд нь ноён Зариф "АНУ-ын Ерөнхийлөгч түүхээ мэддэг байх учиртай. Христийн мянган жилийн хаанчлалын турш бүгд л үгүй болон одож байхад иранууд л тэсч үлдсэнийг санах ёстой. Ирээдүйд ч тэгэх болно. Тиймээс хүндлэхийг хичээгтүн” хэмээн жиргэжээ.
АНУ ойрын өрүүдэд Персийн буланд дайны онгоц болон хөлгүүдээ нэмж байршуулсан юм. Үүний дараа сэтгүүлчид Ерөнхийлөгч Д.Трампаас "АНУ дайнд бэлдээд байна уу” гэж асуухад тэрээр "Би тэгж найдахгүй байна” хэмээн хариулж байлаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

