| |
Испанийн Мадрид хотын "Реал” баг Ла Лигийн сүүлийг мушгиж яваа "Уэска” багийг зовж байж 3:2-оор хожжээ. Эзэн хааны багийн хаалгыг тус багийн ахлах дасгалжуулагч Зинедин Зиданы хүү Люка хаасан байна. 20 настай Люкагийн хаалга руу цохисон анхны бөмбөг л гоол болжээ. Лигийн сүүлийг мушгиж яваа багт хожигдвол шившиг болох нь мэдээж байсан юм. Тоглолтын харьцаа 2:2 байх үед Карим Бензема 89 дэх минутад хожлын гурав дахь бөмбөгийг оруулснаар "Реал” Зинедин Зиданы удирдлага дор буцаж орсон хоёр дахь тоглолтдоо ялалт байгуулан хүснэгтийн гуравдугаарт бичигдэх болжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?