| |
УИХ дахь МАН-ын бүлэгөнөөдөр хуралдахаар товложээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй ч яаралтай горимоор хэлэлцүүлэх төсөл гэсэн сураг ордноор гарч байна.
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийнэ. АТГ-ын дарга, прокурорыг томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах шийдвэрт МАН-ын бүлэг хүрсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс АТГ, шүүх, Ерөнхий прокурорыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлж, түдгэлзүүлж болно гэсэн хуулийн төсөл өргөн барих магадлалтай аж.
Гэхдээ энэ нь ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд тусгагдаагүй. Нөгөөтэйгүүр С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг дахин сөхөж, УИХ-ын ажлын хэсэг байгуулахаар эрх баригч хүчний бүлэг шийдвэрлэсэн. ҮАБЗ-өөр дээрх хэргийн талаарх хэлэлцсэн асуудлыг ч хөндөж магадгүй аж.
Б.Аз
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?