| |
Нам бус болсон НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун хотын даргад дахин нэр дэвшихээ мэдэгдээд буй. Тэгвэл түүнийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дэмжихээ илэрхийлжээ. Н.Номтойбаяр "Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч С.Мөнхчулуун МАН-ын дарга У.Хүрэлсүхэд таалагдаагүй нь түүнийг өөрийн гэсэн бодлого, зарчимтай гэдгийг тодорхойлно. Xар дансанд орсон би намгүй болсон C.Мөнхчулууныг дэмжинэ ээ. "Бодлого” гээчийг нь cөрж дахин нэр дэвш! Амжилт хүсье" хэмээн цахим хуудсанаа бичжээ.
Хотын даргыг сонгох НИТХ-ын хуралдааныг энэ сарын 26-нд товлоод буй.
shuud.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?