logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Т.Ихтамир: Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх гомдол ирэхээр эмэгтэй хүнийхээ хувьд маш их эмзэглэдэг

Бичсэн:nomun
2018/12/06/, 09:47
Tweet

Т.Ихтамир: Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх гомдол ирэхээр эмэгтэй хүнийхээ хувьд маш их эмзэглэдэг

 


Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хүний Эрхийн Олон Улсын өдөр удахгүй тохионо. Энэ өдрийн хүрээнд танай байгууллага ямар арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн Олон Улсын Өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Үүнтэй холбогдуулан, Хүний эрхийн үндэсний комиссоос олон улсын хүний эрхийн өдрийн хүрээнд хэд хэдэн төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал, Гадаад харилцааны яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр энэ сарын 5-нд буюу маргааш /өнөөдөр/ "Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа" сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулна. Хуралд Хүний эрхийн Үндэсний Комисс, ЦЕГ, УЕПГ, ШШГЕГ, Хууль сахиулах их сургууль зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож, илтгэл тавина. Мөн энэ сарын 6-ны өдөр Хүүхдийг ивээх сан болон Хүүхэд гэр бүл хөгжлийн газартай хамтран хүүхдийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон. Харин 7-нд нь  Монголын Эмнести Интернэшнл байгууллага, БСШУЯ хамтран Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь Симпозиумыг зохион байгуулна гэх мэт маш олон ажлыг төлөвлөсөн байгаа.

-Хүний эрхийн асуудал хөндсөн гомдол мэдээлэл танай байгууллагад их ирдэг байхаа. Иргэдээс ирж буй гомдолд хүний эрхийг ноцтой зөрчсөн асуудал юу байна вэ?

   -Манай комиссод ирж байгаа иргэний гомдлын дийлэнх хувийг халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх,  хилс хэргээр шалгагдаж байгаа буюу хууль тэгш үйлчлэхгүй байна гэсэн агуулгатай гомдол эзэлдэг. Иргэн гэмт хэрэгт холбогдоод гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдох хүртэлх хуулийн бүхий л процесс нь "Миний халдашгүй чөлөөтэй байх, эрүү шүүлтээс ангид байх” эрхийг зөрчлөө гэж үзэх юм бол манайд гомдол гаргаж болно.

-Манайд хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин нь хэр бүрдсэн байдаг юм бол?

-Монгол Улсын үндсэн хуульд иргэдийн эрхийг баталгаажуулсан байдаг. Мөн манай улс НҮБ-аас хүний эрхийн чиглэлээр баталсан 30 гаруй гэрээ, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас баталсан 20 нийт 50 гаруй гэрээнд нэгдсэн. Олон улсын гэрээ конвенц нь өөрөө дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилдэг. Тэгэхээр хууль эрх зүйн орчны хувьд хангалттай зохицуулагдсан гэж ойлгож болно. Гэхдээ зарим хуулийн хэрэгжилт нь хангалтгүй байх тохиолдол цөөнгүй байдаг. Өөрөөр хуулиар зохицуулагдсан боловч практик хэрэглээний явцад нийгмийн харилцаанд ороод ирэхээр хэрэгжилт нь хангалтгүй байх зүйлүүд байдаг. Үүнийг үгүйсгэх аргагүй.

-Хүн байгаа газар хүний эрх зөрчигдөж байдаг гэдэг. Таны бодлоор Монголд хүний эрхийг зөрчиж байгаа гол субъект нь хэн бас юу байна вэ?

-Хүн амьдарч байгаа газар зөрчил гарч л байдаг. Ерөнхийдөө бол хүний эрхийн зөрчлийг хэвтээ болон босоо тэнхлэгтэйгээс үүдэлтэйгээр бий болгож байна гэж үздэг. Тухайлбал, иргэдийн хооронд, ААН-үүдийн хооронд эсвэл  иргэн ААН-ийн хоорондох харилцааны явцад зөрчигдөж болдог. Энэ нь хэвтээ шугаманд хүний эрхийн зөрчлийг бий болгож байгаа хэлбэр. Харин босоо шугаманд байдаг хүний эрхийг зөрчил гэдэгт төрөөс гаргаж байгаа бодлогын шийдвэр, хууль тогтоомж дүрэм журмууд хүний эрхийг зөрчиж байгаа тохиолдлууд багтдаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн харилцаагаар бүрэн зохицуулагдаж чадаагүй хийдэлтэй хууль тогтоомжууд хүний эрхийн зөрчлийг бий болгодог гэсэн үг.

-Тэгвэл хүний эрхийн зөрчлийг яаж, ямар арга замаар бууруулах боломжтой юм бэ?

-Иргэд маань эрхийнхээ талаар мэдлэгтэй болж, хүний эрх зөрчигдөж байна гэж үзвэл холбогдох байгууллагад мэдэгдэх, иргэн өөрөө эрхээ шаардах ёстой. Мөн хүний эрхэд нийцсэн хийдэлгүй хууль тогтоомжийг батлах нь хүний эрхийн зөрчлийг бууруулна.

-ХЭҮК жилд дунджаар хэчнээн гомдол хүлээж авдаг вэ?

-Иргэд ААН байгууллагаас жилд дунджаар 500-700 гомдол хүлээж авдаг. 2014 оноос хойш манайд ирж байгаа гомдлын тоо эрс нэмэгдсэн. Энэ нь комиссын үйл ажиллагаа иргэдэд илүү нээлттэй, ойр болсны илрэл гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, гомдлын тоо нэмэгдсэнийг хүний эрхийг зөрчил их байна гэж харахаасаа илүүтэй иргэд маань эрхээ мэддэг, шаарддаг болсон байна гэж харж байна.

-Яг үнэндээ эрх нь зөрчигдсөн иргэд хаана хандахаа мэддэггүй. Өөрөөр хэлбэл, ямар тохиолдолд шүүхэд хандаж, ямар тохиолдолд танайд хандахаа мэддэггүй. Энэ тал дээр мэдээлэл өгөөч. Ер нь ХЭҮК-т ямар төрлийн гомдол гарах боломжтой вэ?

-Хүний эрх гэдэг маш өргөн хүрээний асуудал. Хүн байгаа газарт хүний эрхийн асуудал их бага хэмжээгээр яригдаж л байдаг. Тэр ч утгаараа хүний эрхийг хангах зорилготой маш олон төрийн байгууллагууд, хууль тогтоомжууд байгаа. Гэхдээ төрийн байгууллагуудын хооронд харьяалан шийдвэрлэх асуудлууд гэж байдаг. Жишээлбэл, эрүүгийн хэрэгт холбогдсон хүнийг шалгах эрх нь хууль хяналтын байгууллагад байдаг. Шалгаж байх явцад нь хяналт тавих чиг үүрэг нь Прокурорын байгууллагад бий. Тухайн хүн буруутай эсэхийг шүүх шийдвэрлэдэг. Харин хүний эрхийн комиссод, тухайн хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгахдаа үндсэн хуульд зааж, олон улсын гэрээ конвенцоор баталгаажуулсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, өмгөөлөгчөөр хангагдах, хууль зүйн туслалцаа, мэдээлэл авах эрхийг нь хангаж байна уу гэдэг асуудал хамааралтай байдаг. Үүнийг хүмүүс ялгаж ойлгодоггүй. Би хилс хэрэгт холбогдоод шалгагдаад байна. Намайг хэрэг хийгээгүй байхад шалгаад байгаа нь миний эрхийг зөрчөөд байна гэх асуудлаар манайд хандаад байдаг. Мөн иргэний маргаан, захиргааны маргаантай холбоотой асуудлууд манайд их ирдэг. Тухайлбал, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой гомдол багагүй хувийг эзэлдэг. Ялангуяа хувийн хэвшлийнхэн ажилтны иргэний үнэмлэх, диплом зэргийг нь барьцаалдаг. Ажлаас халагдах үед нь бичиг баримтыг нь өгөлгүй, тухайн хүнд шахалт үзүүлдэг. Энэ нь хүний эрхийн зөрчил бөгөөд ажилтантай хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол тухайн өдөртөө бүх бичиг баримтыг нь өгөх ёстой. Мөн иргэнийг туршилтын хугацаагаар ажиллуулж, улмаар ажилласан хугацааны хөлсийг нь өгдөггүй гэсэн гомдол маш их ирж байна. Энэ бүгд хөдөлмөрийн хуулийг зөрчиж байгаа үйлдэл бөгөөд гомдол гаргасан хүмүүсийн бичиг баримтыг нь аж ахуй нэгжээс нь гаргуулах, ажилласан хугацааных нь хөлсийг нөхөж олгуулах, нөлөө бүхий төрийн байгууллагад мэдээлэх үйл ажиллагааг явуулж байна.

      Түүнчлэн манайх жендэрийн тухай хуульд заасан ажлын байрны бэлгийн дарамтын зөрчил, гомдлыг хүлээн авдаг цорын ганц байгууллага. Тэр ч утгаараа энэ төрлийн гомдол их ирдэг. Үүний дагуу хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулж, зөрчлийг арилгуулдаг.

-Нийгэмд ил болчихсон хэрнээ танайд албан ёсоор гомдол гаргаагүй хэргийг танай байгууллага анхааралдаа авч шийдвэрлэх боломж байдаг юм уу?

-Боломжтой. Хүний эрхийг ноцтойгоор зөрчиж нийгмийг цочроосон асуудал дээр ХЭҮК хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд мэдээллийн мөрөөр ажилладаг. Жишээлбэл, өнгөрсөн жил гарсан хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн таван настай охины асуудал байна. Энэ хэрэг дээр манайх мэдээллийн мөрөөр ажиллаж,  хариуцлага алдсан эмчид хариуцлага тооцуулсан.

-Хүний эрхийн комисс гомдол мэдээллийг ямар байдлаар хүлээж авдаг вэ. Зарим байгууллага гомдлоо заавал бичгээр гаргах ёстой гэх шаардлагыг тавьдаг. Гэтэл өөрөө бичээд өөрөө аваачаад өгөх боломжгүй хүмүүс бас байгаад байдаг?

-Манайх гомдол, мэдээллийг бичгээр, утсаар, амаар, цахимаар гэх дөрвөн төрлийн хэлбэрээр хүлээж авдаг. Мөн бид хуулийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгдөг. Тиймээс хуулийн зөвлөгөө авах хүсэлтэй хүмүүс байвал бидэнтэй ирж уулзах, шаардлагатай бол 70000222 утсаар зөвлөгөө, мэдээллийг авч болно. Энэ утас маань 24 цагаар ажилладаг. Ажлын бус цагаар дуут шуудан үлдээх боломжтой. Манай бүртгэл мэдээллийн ажилтан өглөө ирээд бүх дуут шууданг сонсож, бүртгээд бидэнд мэдээлдэг.

-Иргэдээс ирж байгаа бүхий л гомдол мэдээллийг та хүлээж авдаг. Ямар төрлийн гомдол мэдээлэл таны сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлдэг вэ?

-Манайд чинь задарсан хүмүүс ирэхгүй ядарсан хүмүүс л их ирдэг. Өөрөөр хэлбэл, хаана хандахаа мэдэхгүй байгаа зовлон тээсэн хүмүүс их ирдэг. Хэдий миний ажил ч гэсэн хүн л юм болохоороо зарим нэг гомдол мэдээлэлтэй танилцаад эмзэглэж, хямардаг. Ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдтэй холбоотой хүчирхийллийн асуудал дээр би маш их эмзэглэдэг. Заримдаа бүр асуудал дотор нь орчихсон өөрөө шаналаад сууж байх тохиолдол ч гардаг. Ер нь эмэгтэй хүнд бол хэцүү ажил. Гэхдээ ажил амьдралаа ялгахгүй бол дунд нь ороод уйлж хайлаад байж болдоггүй болохоор их тэвчдэг дээ.

-Хүүхдийн хүчирхийллийн асуудал дээр их эмзэглэдэг гэлээ. Яг энэ төрлийн таныг хамгийн ихээр эмзэглүүлж байсан кэйс юу байна?

-Ер нь төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх охиноо дагуулаад ирж байгаа ээжүүд байдаг. Яг энэ тохиолдол дээр би өөрийн эрхгүй маш ихээр эмзэглэдэг. 

-Өнөөдөр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа асуудал хурцаар яригдаж байна. Үүнтэй холбоотой гомдол мэдээлэл танай байгууллагад хэр их ирдэг вэ?

-Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлууд манайд бас их ирдэг. Ихэвчлэн хүчирхийллийн тухай гомдол мэдээлэл ирдэг. Энэ асуудлыг өнгөрсөн жил УИХ-д өргөн барьсан илтгэлдээ маш том бүлэг болгож оруулсан. Үүнтэй холбоотой нэг кэйс ярихад нэг аймагт гэртээ дүүтэйгээ хоёулхнаа байхад нь найман настай охиныг ууланд аваачиж хүчирхийлээд, нүүр амыг нь сэглээд хаячихсан. Хүчирхийлэгч ялаа аваад явсан, ойлгомжтой. Харин охин нутагтаа амьдрах боломжгүй болоод Улаанбаатарт шилжин суралцсан. Гэтэл сургуульдаа сурч байсан охиныг "охидын үзлэг” гээчид хамруулж, багш нь ангийнх нь хүүхдүүдийн өмнө "чи яасан ичдэггүй юм” гэх мэтээр доромжилсон. Тэгээд тэр хүүхэд сэтгэцийн өвчтэй болсон. Монголын нэг сайхан хүүхэд охидын үзлэг хийж хамаагүй мэдээлэл цацдаг эмчийн буруутай үйл ажиллагаанаас, хүүхдүүдийн өмнө нэгийг нь доромжилдог багшийн буруутай үйл ажиллагаанаас болоод сэтгэцийн өвчтэй болсон жишээ. Тэгэхээр хүчирхийлүүлээд үлдэж байгаа охидын асуудал үнэхээр хүнд байна. Мөн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тухай мэдээллийг зөвшөөрөлгүй тараах, нутаг усыг нь зарлаж нэр хүндэд нь халдах, ялгаварлан гадуурхахтай холбоотой гомдлууд ч ирдэг.

- Хүүхдүүд өөрсдөө гомдол гаргах тохиолдол байдаг уу?

-Хүүхдүүд манай байгууллагад гомдол гаргах тохиолдол байдаг. Тухайлбал, үдийн цайнаасаа би хордчихлоо. Би хөгжлийн бэрхшээлтэй. Гэртээ хэвтрийн дэглэмд байдаг. Телевиз үзэх гэсэн чинь надад зориулсан, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг гарахгүй байна. Энэ нь миний мэдээлэл авах эрхийг зөрчиж байна гэх мэт гомдлууд хүүхдүүдээс ирдэг.

-Та түрүүн ихэнх эмэгтэйчүүд өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байгаагаа мэддэггүй. Үүнээс үүдэн нөхцөл байдал хүндэрдэг гэсэн. Тэгэхээр тухайн эмэгтэйд ямар асуудал тулгарч, ямар нөхцөл байдал үүсвэл өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна гэж ойлгох вэ?

-Манай Улсын иргэн бүрт эрх тэгш үйлчилдэг Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулинд эрэгтэй, эмэгтэй хүн адил тэгш эрхтэй байх ёстой. Аль нэгэнд нь давуу байдлыг олгож болохгүй гээд хуульчилсан байдаг. 

-Хөдөө орон нутагт амьдардаг. Эрх нь зөрчигдөөд байгаа иргэд танайд яаж хандах вэ. Танайх орон нутагт салбартай юу?

-Хүний эрхийн комисс 2014 оны нэгдүгээр сараас аймаг бүрт нэг, нэг ажилтнуудтай болсон. Тухайн ажилтнууд маань орон нутагтаа үүссэн хүний эрх зөрчигдсөн бүх асуудлыг хариуцан ажилладаг. Манай хуулинд комиссын гишүүд санал гомдлын дагуу бүх асуудлыг шалгаж, шийдвэрлэх боломжтой гэж хуульчилж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчаас хэрэг явдлын талаар тайлбал тодруулга авах, шаардлагатай бол баримт материалыг гаргуулан авах, дангаараа болон бусад эрх бүхий байгууллагуудтай хамтран хяналт шалгалт явуулах, хүний эрхийн зөрчил бүхий объектуудад саадгүй нэвтрэх, шаардлагатай тохиолдолд төр байгууллага хувь хүний нууцтай танилцах гэх мэт эрхтэй. Тэгэхээр орон нутгийн ажилчид маань Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдээс өгсөн чиглэлийн хүрээнд ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллаж байгаа.

-Иргэнээс ирсэн гомдлыг хэрхэн хянаж шийдвэрлэдэг вэ?

-ХЭҮК хуульд заасан эрх үүргийн дагуу иргэнээс гомдол хүлээж авдаг. Иргэнээс авсан гомдлыг хүлээж аваад албаны хүмүүсээс тайлбар авах, бичиг баримтыг нь гаргуулах гэх мэтээр олон төрлийн холбогдох ажиллагааг явуулдаг. Ингээд ажиллаа явагдсаны эцэст тухайн гомдолд дурдагдсан зөрчил нь хүний эрхийг зөрчиж байх юм бол ХЭҮК-ийн гишүүний шаардлагыг хувь хүн, албан байгууллагад хүргүүлдэг. Хэрэв гомдол нь зөрчил гэж үзэхээргүй байх юм бол тухайн байгууллагад нь "хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай” гэсэн зөвлөмжийг хүргүүлдэг. Мөн ХЭҮК нь хүний эрх зөрчсөн албан тушаалтан, байгууллагад албан шаардлага хүргүүлэх, шүүхийн шатанд эрх нь зөрчигдсөн хүний төлөөлөн нэхэмжлэл гаргах, гомдол гаргасан иргэн болон гомдол гаргасан иргэнийг эвлэрүүлэх чиглэлээр ажилладаг.

Төстэй мэдээллүүд

Увс аймгийн “Ойрад” театрын удирдлагын уйваагүй үйлдлийн талаар уран бүтээлчдийн ХЭҮК-т гаргасан гомдлын хариу гарчээ

Увс аймгийн “Ойрад” театрын удирдлагын уйваагүй үйлдлийн талаар уран бүтээлчдийн ХЭҮК-т

2018/02/18, 12:56
Увс аймгийн

Увс аймгийн "Ойрад" театрынхан ажилчдаа дарамталдаг гэжээ

2018/02/14, 10:07
Ажилтнаа хүчирхийлж, хэрэгтнээ тамладаг атлаа хүний эрх ярих уу

Ажилтнаа хүчирхийлж, хэрэгтнээ тамладаг атлаа хүний эрх ярих уу

2015/11/04, 09:18
Эрүүдэн шүүж, хэрэг тулгадаг баримтуудыг дэлгэлээ

Эрүүдэн шүүж, хэрэг тулгадаг баримтуудыг дэлгэлээ

2015/04/30, 09:35

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Суданд улс даяар онц байдал зарлажээ

13 | 0 | 2019/02/23, 15:03
gallery image

НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгчийн албанд К.Крафтыг нэр дэвшүүлжээ

15 | 0 | 2019/02/23, 15:01
gallery image

СЗХ-ноос "УИД" ХК алдагдалтай ажилласан эсэхийг шалгаж эхэлжээ

21 | 0 | 2019/02/23, 14:43
gallery image

Ойрын өдрүүдэд зарим нутгаар бага зэргийн цас орно

18 | 0 | 2019/02/23, 14:39
gallery image

Хар тамхины хэрэгт 20-30 насныхан холбогдож байна

18 | 0 | 2019/02/23, 14:30
gallery image

Н.Номтойбаяр: Би С.Мөнхчулууныг дэмжинэ

28 | 0 | 2019/02/23, 14:27
gallery image

Ц.Элбэгдорж:Зангиагаа зүүгээд гутлаа тослоод гаръя даа

52 | 0 | 2019/02/23, 14:20
gallery image

Гүйлгээнээс хуурамч доллар илэрлээ

20 | 0 | 2019/02/23, 14:13
gallery image

Лас-Вегаст цас оржээ

11 | 0 | 2019/02/23, 14:09
gallery image

Үнсэлт (Өгүүллэг)

19 | 0 | 2019/02/23, 14:05
gallery image

“ОЧИР ТӨВ” 13 НАСТАЙ ОХИНЫ ОРШУУЛГЫН ЗАРДЛЫГ ТӨЛӨХ ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ БАЙНА

25 | 0 | 2019/02/23, 13:35
gallery image

Венесуэл-Бразилын хилийн ойролцоо сөргөлдөөн үүсжээ

10 | 0 | 2019/02/23, 13:29
gallery image

Монголчууд ШХАБ-д элссэнийхээ төлөөсөнд зүв зүгээр сууж байгаад ашиг хүртэх тэр хүсэл л цухалзлаа

9 | 0 | 2019/02/23, 13:26
gallery image

Р.Амаржаргал: Гадаадын банк Монголд орж ирснээр боломжийг үүсгэхээсээ илүү эрсдэлтэй

20 | 0 | 2019/02/23, 13:23
gallery image

Витамины дутагдал гэж юу вэ?

11 | 0 | 2019/02/23, 13:19
gallery image

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн онцлох үйл явдлууд

14 | 0 | 2019/02/22, 18:10
gallery image

Эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлнэ

15 | 0 | 2019/02/22, 17:59
gallery image

Малчны хотонд чоно орох тохиолдол нэмэгджээ

18 | 0 | 2019/02/22, 17:46
gallery image

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн онцлох үзүүлэлтүүд

18 | 0 | 2019/02/22, 17:40
gallery image

“Нийслэлийн мафи” буюу Хотын фракцийн календарчилсан түүх

30 | 0 | 2019/02/22, 17:30
gallery image

Авто замынхаа чанараар Булган аймаг тэргүүлжээ

14 | 0 | 2019/02/22, 17:16
gallery image

3 сарын 8-нд Монголын бүх ээжүүдэд хүндэтгэл үзүүлнэ

15 | 0 | 2019/02/22, 17:15
gallery image

Сүүн мацаг биеэс хорт бодисийг гадагшлуулдаг

12 | 0 | 2019/02/22, 17:08
gallery image

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай-тай уулзав

13 | 0 | 2019/02/22, 16:57
gallery image

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас байцаахаар дууджээ

13 | 0 | 2019/02/22, 16:54
gallery image

Г.Занданшатар: Төрийн бүх эрх мэдэл гагцхүү ард түмнийх

23 | 0 | 2019/02/22, 16:27
gallery image

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Нянгийн тэсвэржилт-Нэг эрүүл мэнд” олон улсын бага хуралд оролцож үг хэллээ

16 | 0 | 2019/02/22, 16:21
gallery image

Зургаан хүүтэй залуу гэр бүлийн хуримыг үнэ төлбөргүй хийж өгнө

15 | 0 | 2019/02/22, 16:15
gallery image

Хахууль авч байгаад баригдсан "Шинэ эхлэл" сургуулийн захирлыг 10 сая төгрөгөөр торгожээ

13 | 0 | 2019/02/22, 16:00
gallery image

Өнөөдөр Д.Сумъяа тэргүүтэй таван бөх барилдана

14 | 0 | 2019/02/22, 15:50
gallery image

Ким Чен Ун галт тэргээр 3000 гаруй км замыг туулж, Вьетнамд очно

12 | 0 | 2019/02/22, 15:20
gallery image

24 ломбардыг 22 сая төгрөгөөр торгожээ

13 | 0 | 2019/02/22, 14:51
gallery image

Г.Занданшатар: "Манай улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлсэн 10 орны нэг болсон"

20 | 1 | 2019/02/22, 14:35
gallery image

Саалийн үнээнүүдийг “хашсан” Ц.Пүрэвтүвшинг шалгачих цөстэй аавын хүү Монголд алга уу?

30 | 2 | 2019/02/22, 14:18
gallery image

Гал түймрийн аюулаас 193 хүний амь насыг авран хамгааллаа

12 | 0 | 2019/02/22, 14:08
gallery image

“Нийслэлийн мафи” буюу Хотын фракцийн календарчилсан түүх

27 | 0 | 2019/02/22, 14:03
gallery image

Н.Пүрэвдорж: Жолооны үнэмлэхний эрх сэргээнэ, ангилал ахиулна хэмээн залилсан этгээдүүдийг илрүүлсэн

14 | 0 | 2019/02/22, 13:28
gallery image

В.Путин илтгэл тавих үеэрээ ямар үгийг хамгийн олон хэлсэн бэ?

19 | 0 | 2019/02/22, 13:26
gallery image

А.Сүхбат гишүүн сураггүй алга болсон уу, сургаа дуулгах гэсэн үү?

24 | 0 | 2019/02/22, 12:48
gallery image

Б.Жаргалсайхан: Хулгай, луйвар хийдэг банк,санхүүг шоронд хатаах хэрэгтэй

14 | 0 | 2019/02/22, 12:47
gallery image

Гаазтай ундаа, содатай ус тархинд цус харвахад нөлөөлдөг

14 | 0 | 2019/02/22, 12:45
gallery image

Тоглолтын үеэр "Nike"-ийн пүүз ханзарч, хувьцаа нь 1.4 хувиар унав

15 | 0 | 2019/02/22, 12:44
gallery image

Эртний олдворыг хятадуудад зарах гэсэн оролдлогыг таслан зогсоолоо

12 | 0 | 2019/02/22, 12:41
gallery image

Д.Нямсүрэнгийн "Би цас болно" шүлгийн учир

17 | 0 | 2019/02/22, 12:28
gallery image

“Алтай хотхон” автозамд гэмтэл учруулсан “Биг Кастил”, “Жигүүр Гранд групп”-т арга хэмжээ авчээ

15 | 0 | 2019/02/22, 12:14
gallery image

Австрали 1 тэрбум мод тарина

13 | 0 | 2019/02/22, 12:11
gallery image

Г.Солтан гишүүнд хилийн хориг тавих асуудал хөндөгдөж эхэлсэн бололтой

14 | 0 | 2019/02/22, 11:55
gallery image

Н.Тэгшжаргал: Голомт банкны дуу хоолойг хайж байна

12 | 0 | 2019/02/22, 11:54
gallery image

Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-тай, ШХАБ-гүй хэрэгжүүлэх боломжтой

17 | 0 | 2019/02/22, 11:35
gallery image

Б.Эрдэнэбат: Дүүгийн минь үхэл золгүй мэтээр дарагдаад өнгөрөөсэй гэж бодохгүй байна

20 | 0 | 2019/02/22, 11:33
gallery image

Венесуэл-Бразилын хилийг хаажээ

12 | 0 | 2019/02/22, 11:30
gallery image

Үлэг гүрвэлийн яс зарах гэж байсан үйлдлийг таслан зогсоолоо

13 | 0 | 2019/02/22, 11:23
gallery image

Цэргийн ангийн алба хаагчид, хүний амь нас аварчээ

13 | 0 | 2019/02/22, 11:20
gallery image

Мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан залуусыг илрүүлжээ

12 | 0 | 2019/02/22, 11:04
gallery image

Рио Тинто Монголд дээр дооргүй азаргалж байна

16 | 0 | 2019/02/22, 10:44
gallery image

НЕТГ-ын дарга Э.Анар ажлаа өгчээ

24 | 0 | 2019/02/22, 10:33
gallery image

Олимпийн аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Д.Сумъяа нар Германд зодоглоно

18 | 0 | 2019/02/22, 10:28
gallery image

Дотоод орчны агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх вэ?

22 | 0 | 2019/02/22, 10:26
gallery image

Австралийн түүхэн дэх хамгийн том аллага үйлдсэн залууг яллав

24 | 0 | 2019/02/22, 10:21
gallery image

Ирэх сарын 15-наас гадаад паспорт, иргэний үнэмлэхийг цахимаар захиалдаг болно

20 | 0 | 2019/02/22, 10:10
gallery image

Ариана Гранде “The Beatles” хамтлагийн амжилтыг давтжээ

16 | 0 | 2019/02/22, 10:06
gallery image

АМЕРИК, ЗӨВЛӨЛТ, ХЯТАДЫН ДАРАА САРАН ДЭЭР БУУСАН ДӨРӨВ ДЭХ ҮНДЭСТЭН ИЗРАЙЛЬ БОЛНО

18 | 0 | 2019/02/22, 10:04
gallery image

ХОНИНД ЯВСАН 13 НАСТАЙ ОХИН СУРАГГҮЙ АЛГА БОЛООД ЗУРГААН САР БОЛЖ БАЙНА

16 | 0 | 2019/02/22, 09:46
gallery image

САМСУНГ КОМПАНИ GALAXY S10 ЗАГВАРЫНХАА ХЭД ХЭДЭН ХУВИЛБАРЫГ ТАНИЛЦУУЛЛАА

19 | 0 | 2019/02/22, 09:43
gallery image

Хуурамч 100 ам.доллар илэрчээ

10 | 0 | 2019/02/22, 09:42
gallery image

Америкийн нисэх хүчний салбарт 3000 нисгэгч дутуу байгаа гэв

24 | 0 | 2019/02/22, 09:39
gallery image

С.Эрдэнэ: Би ШХАБ-д гишүүнээр элсэхийг дэмжихгүй

19 | 0 | 2019/02/22, 09:36
gallery image

Хугацаа хэтэрсэн 10 нэрийн 7945 ширхэг архийг устгалд орууллаа

17 | 0 | 2019/02/22, 09:33
gallery image

Улаанбаатарт 1 градус дулаан байна

20 | 0 | 2019/02/22, 09:32
gallery image

Хар тамхи хамжааргагүй болж, хяналтаас гарсаар байна

19 | 0 | 2019/02/22, 09:21
gallery image

Шүүхийнхний “спорт загасчлал”

19 | 0 | 2019/02/22, 09:19
gallery image

"Матаасанд" бүдэрсэн Пүрэвдоржийн Орхон ТОКИО-д хамгийн найдвартай нь байлаа

20 | 0 | 2019/02/22, 09:16
gallery image

Барууны ардчилсан тогтолцоонд алдаа гарчээ...

13 | 0 | 2019/02/22, 09:15
gallery image

Өргөн бариад 9 сар дуншиж буй Татварын багц хуулинд ийм өөрчлөлтүүд орно

13 | 0 | 2019/02/22, 09:13
gallery image

Д.Жавхлан, М.Амарболд нарыг бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ

12 | 0 | 2019/02/22, 09:12
gallery image

МАН-ын дүрмийн хариуцлагын ШИНЭ ЗААЛТ үйлчилж эхэлжээ

25 | 0 | 2019/02/21, 18:58
gallery image

“VOICE”-ийн С.Баттулга хорвоогийн сайхан Ижий, эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлнэ

17 | 0 | 2019/02/21, 17:45
gallery image

“Эгдүүтэй” баасны музей нээгдэнэ

16 | 0 | 2019/02/21, 17:45
gallery image

Өндөр зэрэглэлийн орон сууц авахад юунд анхаарах вэ?

15 | 0 | 2019/02/21, 17:37
gallery image

Сайн яригч байхаас сайн сонсогч байх нь илүү хэцүү

13 | 0 | 2019/02/21, 17:33
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

60736 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

51240 | 14326 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

40432 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

40394 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

36030 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

29910 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

24682 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

21687 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Монгол бичиг сурах амархан

10539 | 0 | 2015/09/10, 19:58
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

10316 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

9882 | 729 | 2015/03/03, 12:29
gallery image

Элэгний эм ОНИГОО

8748 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

8693 | 1776 | 2015/04/16, 10:44
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

8637 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

8593 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

7975 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Секси Монгол охидын сельфи

7750 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

7248 | 1344 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

7186 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

6951 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

6756 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

6688 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

6640 | 1 | 2017/03/10, 15:50
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

6463 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Ардын бор эмчилгээ

6344 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Найман аймаг

6317 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Далай ламын сургаал

6135 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

6020 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

5841 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

5636 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

5541 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

5510 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

5482 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Хүннү Молл хүмүүсийг хуйлруулж байна

5413 | 0 | 2015/03/24, 17:09
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

5338 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

ТАНЬД ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ "БУУЗ", "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ"

5179 | 0 | 2015/02/12, 16:06
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

5155 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

5032 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

5011 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

4969 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Хүний тархи хэмээгч гайхамшиг...

4947 | 0 | 2015/08/04, 15:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

4845 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

Ц.Мянганбаярын дараагийн бүсгүй Н.Намуунцэцэг үү?

4817 | 7 | 2015/03/30, 11:12
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

4746 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

4729 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

4685 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

4649 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Ж.Нандинцэцэг: Спортын хувцас нь биед сууж хөлсийг шингээх нь чухал

4641 | 0 | 2015/07/31, 11:36
gallery image

СЕКС ОНИГООНУУД

4490 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

4477 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

Сүбээдэй баатар

4398 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Гэр бүлийн шилдэг онигоо:

4353 | 0 | 2015/03/03, 16:14
gallery image

Ажлын байранд хийх дасгал

4333 | 0 | 2015/07/06, 18:16
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

4154 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

4007 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

3947 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

3917 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

3839 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

3786 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

Дуучин Нара хурим хийсэн гэх мэдээлэлд тайлбар хийлээ

3685 | 0 | 2015/03/25, 09:38
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

40394 | 15701 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

51240 | 14326 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

29910 | 8920 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

40432 | 7080 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

24682 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

21687 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

8637 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

6951 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

8693 | 1776 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

5841 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

7248 | 1344 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

7186 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

4649 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

5636 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

5510 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

9882 | 729 | 2015/03/03, 12:29
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

4154 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

4477 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

4685 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

3267 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

3839 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

3786 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

4007 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

3144 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

4845 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

2092 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

2768 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

2354 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

3947 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

3381 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

6020 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

1420 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

2722 | 299 | 2015/04/20, 15:44
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

1381 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

1592 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

1280 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

1327 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

3146 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

Спортын наадмын шилдгүүд тодорлоо

2348 | 180 | 2015/05/21, 10:13
gallery image

Г.Уянга С.Жавхлантай халз мэтгэлцэхийг зөвшөөрчээ

1481 | 179 | 2015/03/10, 17:10

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.