Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
|
Баабар: Рахиттай данхар төр
Бичсэн:
nomun
2018/11/20/, 11:25
Tweet
Монгол улсын Засгийн газар аж ахуйн бизнис эрхэлдэг, түүнд нь 120 орчим компани аж ахуйн нэгж буй, гэхдээ 90 хувь нь алдагдалтай ажилладаг. Нийт хүн амын 50 хувь нь Улаанбаатарт төвлөрдөг авч эрүүл мэнд, боловсрол, соёлын зардлын ихэнх нь 330 сумдад ноогдож буй. УИХ-ын гишүүдэд тойрогтоо өөрийн дураар хэрэглэ гэж 2004 онд 10 сая төгрөг тарааж байсан бол 2012 оны сонгуулийн өмнө 1,5 тэрбум төгрөг хуваарилсан нь бүтэн жилээр тооцоолоход 3 тэрбум төгрөг буюу тус болгонд нь 2 сая доллар болж байна.
"Сайн уу, хаана ажиллаж байна?”
"Хаана ч үгүй ээ”
"Юу хийж байна?”
"Юу ч хийсэн юмгүй”
"Юугаар амьдарч байна?”
"Эх орны хишиг, хүүхдийн мөнгө, ажилгүйн тэтгэмж гээд юу мундах билээ”
"Чи тэгвэл сайхан албатай хүн юмаа”
"Сайхан нь сайхан л даа. Гэхдээ өрсөлдөөн ихтэй юм”
Рахит бол Д витамин дутагдсанаас үүдэн кальци, фосфор дутагдан яс зөөлөрдөг, нярай хүүхдэд тусдаг өвчин. Энэ өвчин туссан хүүхдийн гавлын яс зөөлөрч толгойн хэлбэр алдагдан дөрвөлжин болж, зулай битүүрч өгдөггүй. Өөр маш олон төрлийн хам шинжүүд илрэнэ. Өвчинд Д витамин эмчийн заавраар уулгадаг. Гэхдээ хамгийн гол эмчилгээ нар. Витамин гэж нэрлэдэг болохоос үнэндээ нарны туяа арьсан дээр тусан үүсгэдэг даавар юм. Хүүхдийг наранд гаргахгүй удаахаар ялангуяа өвөл төрсөн хүүхэд рахиттай болох нь ховор бус. Хоёр нас хүрээдэхвэл хүүхэд ерөнхийдөө рахитнаас айлтгүй болдог. Том хүн барагтай бол Д витамины дутагдалд ордоггүй. Хүмүүс олон мянган жилийн өмнө Африкаас нүүдэллэхдээ бүгд хар арьстай байжээ. Туйл руу ойр оршин суугчдад нарны туяа хангалттай хүрэлцэхгүйгээс болж хувьслын явцад аяндаа арьс нь цайрч эхэлсэн байна. Ингэснээр Д витамин хангалттай урвалжих нөхцөл бүрдэв. Д витамин биед дутагдвал юун түрүүн яс зөөлрөн, хүндрэхээрээ баримлын шавар шиг нунжгай болно. Анагаах ухаан Д витаминыг цэврээр ялган авч эм болгожээ. Энэ нь ялангуяа нярай хүүхдэд тун хэрэг болж байгаа. Гэвч Британий биохимичдийн тогтоосноор насанд хүрсэн хүнд Д витамины бэлдмэл төдийлөн нөлөөлөхгүй байгаа аж. Иймээс нарны туяанаас энэ дааврыг олж авахаас өөр аргагүй. Энэ оношоос болоод нэгэнт үйлдвэрлэгдсэн Д витамины илүүдэл буй болсон.
Гадаадаас эм оруулж ирэх бизнис хийдэг нэгэн Америкт сургуульд явжээ. Тэндээ цол хэргэмтэй ч болсон бололтой. Амралтаараа ч юмуу, Монгол гэнэт ирж экспресс "судалгаа” улс "даяар” үйлдээд монголчуудын 98% нь Д витамины онц ноцтой дутагдалд орсон гэсэн онош тавьж орхив. Сонин юм, үнэхээр тийм бол бид бүгдээрээ тэргэнцэр дээр хүлээтэй суух ба ядахнаа түрээд явах хүн олдмооргүй. Оношны учир тун удалгүй олдлоо, нэг дивтаат энэ асуудалд үнэхээр санаа зовон Монгол дахь хүнсний бүтээгдэхүүнүүдэд Д витамин хольж байх хууль санаачлах нь тэр. Кинонд гардаг шиг "наадах чинь битмийн зитмийн огт ойлгохгүй ээ” дивтаатууд санаачлагыг дор нь заавал мөрдөх хууль болголоо. Хууль санаачлагч харин эмийнхээ учрыг олоогүй бололтой "Манайхан сүүлийн үед их ууртай болж байгаа, тиймээс энэ битмийн стресс тайлна” гэж тайлбарлаж өгсөн. Хэрэв зарим нь санаж байгаа бол тээ-ээр жил монголчууд йодын онц ноцтой дутагдалд орсон нь нотлогдож баахан "хуульчлагдсан йод” идэж билээ. Авчирсан йод нь дууссан бололтой тэгэс хийгээд чимээгүй болсон. Энэ бол төсвөөр дамжуулан хуульчилдаг үй олон дээрмийн ганцхан жишээ нь төдийгүй харин ч гайгүй "хүмүүнлэг” маягийнх нь.
Монголд өнөөдөр үнэхээр Д витамины онц ноцтой дутагдал үүсчихээд байна. 98 байтугай 108 хувь дутагдал буй болжээ. Гэхдээ арай ч хүмүүс нь бишээ. Төр маш ноцтой рахит тусаад толгой нь биенээсээ хэд дахин томорсныг заавал оношлох шаардлагагүй, хэдэн мянган бээрийн цаанаас ч илэрхий харагдаж буй. Зарим нэгний нотолж буйгаар хоёр мянга гаруй настай, Монгол нэр авснаас нь тоолбол найман зуу гаруй настай, орчин үеийн нээлттэй засаглалтай болсноор гучаад настай төрийг нярай хүүхэдтэй зүйрлэмгүй. Ийм өндөр настай бие гүйцсэн нэгнийг витамин, амин дэмийн бэлдмэлээр биш, зөвхөн гэрэлд гаргаж байж эмчилж болно гэдэг нь шинжлэх ухаанаар нэгэнт батлагдсан.
Монгол улсын хүн ам 3 сая, төрөөс цалинждаг 200 мянга, эндээс улсын төсвийг захиран зарцуулах эрхтэй 30 мянган албан хаагчтай. Төрөөс цалинждаг 30 мянган багш, 10 мянган эмч нийгэмд зайлшгүй хэрэгтэй нь мэдээж. Гэтэл төрд нийт хамаарагсад сүүлийн 10 жилд 70 мянгаар нэмэгдсэний дотор улс төрийн албаныхан 2500 байснаа 3500 болсон ба төрийн захиргааны алба хашигчид хоёр дахин нэмэгдэж 20 мянгуулаа болжээ. Тэтгэвэр халамжид хамаарагсад 400 мянга, үүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хэмээн групп тогтоолгосон 80 мянга байна. Гадаадад 160 мянга, үүний 50 мянга орчим нь давхар иргэний харъяалалтайгаар Казакстанд суудаг. Оюутан 180 мянга, үүнээс гадна гадаадад сурч буй оюутнууд 25 мянга. Ажил хийх сонирхолгүй 200 мянган хүн байдаг нь 2010 оны хүн ам орон сууцны тооллогоор ил болсон. Үүнээс ажилгүй гэж албан ёсоор бүртгэгдсэн нь 100 мянга. Хоригдол 10 мянга, цэрэг 10 мянга. Төрийн болон хувийн хэвшилд хамаарах цэрэг, цагдаа, хамгаалалтын албанынхан, манаач харуулын нийлбэр тоо бараг 90 мянга хүрч байгаа, гэхдээ бүгд идэр насны эрүүл саруул эрчүүд. Өрх толгойлсон бүсгүйчүүд 80 мянга гэж бүртгэгдсэн, Монголд жэндэр тэнцүү байдаг учир мөн тийм тооны харчуул голдуу сум орон нутагт хийх ажилгүй хөлчүү яваа. 2010 оны тандан судалгаагаар 25 мянган бөө тоологдсон. Шарын шашны 136 сүм хийдэд 15 мянган лам хурж байгаа. Бусад шашны 200 орчим сүм бий. 18 хүртэл насны хүүхэд 1,3 сая, үүнээс бага дунд сургуульд суралцагсад 600 мянга. Энд тоочсон бүх тоог ойлгоход хялбарыг бодон дугуйлав. Тухайлбал төрөөс тэтгэвэр, халамж хүртэгсэдийн нарийвчилсан тоо нь 393 мянга 500 юм байна.
Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 12 тэрбум доллар байгаа нь 2000 онтой харьцуулахад даруй 12 дахин өссөн. Гэвч үүний гуравны нэгээс илүүг улсын нэгдсэн төсөвт зарцуулдаг. 2000 онд улсын нэгдсэн төсөв 300 сая доллар байсан байсан бол өдгөө энэ нь 4 тэрбум доллар болон өсчээ. Улсын нэгдсэн төсөв ДНБ-ий 10 хувьтай байхад хөгжлийн хурдац хамгийн сайн үзүүлэлттэй байдгийг эдийн засгийн судалгаа нотолдог. Хөнгөлөлттэй зээл, халамж зэргийн тусгай сангууд 27 байгаа нь улсын нэгдсэн төсвийн гуравны нэгийг хэрэглэдэг. Нийт ДНБ-ийн 70 хувийг хувийн хэвшил бүрдүүлдэг. Зарим тооцоогоор ДНБ-ийн нийт хэмжээний хагастай тэнцэх баялаг далд эдийн засагт байдаг гэх. Хувийн хэвшлийн 110 мянга орчим компани, аж ахуйн нэгж бүртгэлтэй боловч тэдний дөнгөж 10 хүрэхгүй хувь нь татвар төлдөг. Хувийн хэвшилд ажиллагсадын 70 хувь нь үйлчилгээний салбарт хамрагддаг. Түүнээс гадна 25 мянган төрийн бус байгууллага бүртгэгдсэн байна. Хамгийн том аж ахуйн нэгж болох Оюутолгойд 20 мянган хүн ажиллаж байна, Эрдэнэтийн ГОК-т 6 мянган хүн ажиллахын зэрэгцээ 2 мянган хүн үйлдвэрээсээ сул тэтгэмж авдаг. Монгол улсын Засгийн газар аж ахуйн бизнис эрхэлдэг, түүнд нь 120 орчим компани аж ахуйн нэгж буй, гэхдээ 90 хувь нь алдагдалтай ажилладаг. Нийт хүн амын 50 хувь нь Улаанбаатарт төвлөрдөг авч эрүүл мэнд, боловсрол, соёлын зардлын ихэнх нь 330 сумдад ноогдож буй. УИХ-ын гишүүдэд тойрогтоо өөрийн дураар хэрэглэ гэж 2004 онд 10 сая төгрөг тарааж байсан бол 2012 оны сонгуулийн өмнө 1,5 тэрбум төгрөг хуваарилсан нь бүтэн жилээр тооцоолоход 3 тэрбум төгрөг буюу тус болгонд нь 2 сая доллар болж байна. 2004-2012 оны хооронд төрөөс 4 тэрбум долларыг иргэддээ бэлнээр тараажээ, энэ нь хүүхдийн, хуримын, эх орны хишиг, насны гэх мэт нэрээр цацагдсан. Нэн хөнгөлттэй зориулалтын олон сангийн зээллэг тэтгэмжийн 90 хувь нь ар өврийн хаалгаар улс төрийн мэдэл бүхий хүмүүст очдог. Тэрбайтугай бүх нийтэд хамаатай Нийгмийн даатгалын сан руу улайран гар дүрж олон тэрбумаар шамшигдууах нь хэвийн явдал болсон. Хуримтлагдсан мөнгийг нь арилжааны банкуудад тохиролцоогоор тавьж тэндээс асар их мөнгө завших явдал олон жил үргэлжилсэн ч хэн ч ямар ч зэмлэл сонсоогүй. Үүнээс гадна ямааны, сүүний, үр тарианы, үнэ тогтворжуулахын гэх мэтээр зорилтот гэх нэрээр маш их хөрөнгийг сүйтгэсэн.
Монгол улсын экспорт нь зэс, алт, нүүрс гэсэн байгалийн түүхий эд дээр тогтдог бол 60 мянга орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаднаас импортолдог. Экспорт 6 тэрбум доллар, импорт 5 тэрбум доллар. Худалдааны гол түнш нь хөрш Орос, Хятад хоёр юм. Оросоос шатахууны хувьд 100 хувь, эрчим хүчний хувьд 30 хувь хамааралтай. Тэндээс 2 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг, харин ердөө 100 сая долларын бүтээгдэхүүн экспортолдог учир худалдааны тэнцэл 20 дахин алдагдалтай. Түүхий эдийг зөвхөн Хятадад зардаг учир худалдааны тэнцэл зөвхөн тэндээс нөхөгдөнө. Монгол улсын иргэд сүүлийн 20 жилд автомашинд 7 тэрбум доллар, гар утсанд 2 тэрбум доллар, цахилгаан хэрэгслэлд нэг тэрбум доллар зарцуулжээ. Монгол улс нь газар нутгийн хувьд 1 сая 564 мянган ам километр газартайгаараа дэлхийд 18 дугаар байр эзэлдэг боловч нийт нутгийн ердөө 1 хувь нь ашиглагдаж байгаад тосгон суурин, уул уурхай багтана. Уул уурхай, геологийн хайгуульд хамрагдаж байгаа талбай өнөөгийн зөвшөөрөгдсөн лицензээр нийт нутгийн 3 хувийг эзлэнэ. Ер нь геологийн хайгуулийн заримдаг судалгаа нийт нутгийн 20 хувийг хамарсан боловч ихэнх нь 1990 оноос өмнө хийгдсэн. Харьцуулахад Өмнөд Солонгос газар нутгийн хувьд Өмнөговь аймгаас бараг хоёр дахин бага боловч газрын ашиглалт нь 95 хувь байна.
Улсын валютийн нөөц 1996 онд ердөө 6 сая доллар байсан, 2012 онд 4 тэрбум доллар болсноо 2016 онд 500 сая, өнөөдөр 2,5 тэрбум болжээ. Валютийн нөөц уул уурхайгаас шууд хамааралтай. Америк доллартай харьцуулсан ханш 1996 оноос хойш дундачаар 1300 төгрөг тогтмол байсан нь шууд уул уурхайтай холбоотой байсан, харин 2016 оноос гэнэт савлан өдгөө 2600 төгрөгтэй тэнцэж байна. Монгол улсын гадаад өрийн хэмжээ 22 тэрбум долларт хүрсний 10 шахам тэрбум нь Засгийн газар, Төв банкинд хамаатай. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 2012 онд 7 тэрбум доллар хүрч байсан бол өдгөө бараг байхгүй болж байгаа.
Монгол улсын нийгэм-эдийн засгийн өнөөгийн ерөнхий төлөв байдал ийм байна. Үндсэн хуулиа сольчихвол жаргана, тогтолцоогоо өөрчилбөл босоод ирнэ, эдийн засгаа солонгоруулбал болоод явчихана, уул уурхайн бизнисийг хааж гадаадын хөрөнгө оруулалтын зогсоовол хөгжинө гэх мэтийн маш олон онош гарц тавьдаг. Нийгмийн ерөнхий тогтолцоо, Үндсэн хуулийн зарчим бидний сэтгэлгээнд ахдана уу гэхээс муудаад байгаа юм үгүй. Зөвхөн Хууль тогтоох инстүүц өнгөрсөн хугацаанд 130 орчим удаа Үндсэн хуулийг санаатай болон санамсаргүйгээр зөрчсөн. Байгаа хуулиа биелүүлэхгүй байхаар хуулиар ч яах юм билээ. Тогтолцоогоо өөрчлөнө гэхээр ардчилсан төрийн байгуулал, нээлттэй нийгмээс татгалзана гэсэн үг үү? Тэгвэл ямар тогтолцоо руу орох гээд байгаа хэрэг вэ? Цэргийн диктатур тогтоож чадах хэн байгаа юм бэ? Ерөнхийлөгч-хаан болж дөнгөх ямар амьтан байгаа юм бэ? Сайн байтугай олигтой муу юм хийчиж чадах хүн байгаа юм уу? Алтан улиас хуга мөргөх эвэр ч үгүй, алсаас довтлох туурай ч үгүй, амаараа хорвоо төвштгөгчид.
Мянга мянган жилийн нүүдэлчин сэтгэлгээ, социализмын үеийн бэлэнчлэх араншин, монгол хүний биеийн хөдөлмөрт (хар ажил) дургүй зан зэрэг нөлөөллөөсөө салаагүй ард иргэдэд буруу их бий. Албан бус тоогоор 200 мянга орчим ажлын байр сул байна. Зарлагдаж буй сул ажлын байрны 10 тутмын нэгэнд нь л ажил сураглагч ирж байна. Барилга дээр ажиллаж байсан хойд солонгосчууд хөөгдөөд явсан, Хятадад амьдралын төвшин эрс дээшилсэн болохоор Монголд ирж ажиллах барилгачин олдохоо больсон. Цаад хятад компани нь тэндэрт шалгарсан бол тэндэхийн харъяалалтай ажилчид л ирж ажиллаж байгаа. Барилгын компаниуд цалингаа нэмж амалсаар авч ажиллах хүчнээр дутсаар. Туслах ажилчиндөдрийн 70 мянган төгрөг амлаад байхад хүн олдохгүй байна гэж ажил олгогчид гомдоллоно.
Төрөө өөрөө сонгоодох гэхээр шил архиар өгчихдөг. Гэвч өнөөгийн тогтолцооны гол гажиг нь ард түмэн төрөө залах хүнээ сайн дураараа сонгон шалгаруулж байж бүтээсэн Төрд байна гэдгийг хэн хүнгүй ойлгож эхэлж буй нь сайшаалтай. Төр бол үйлдвэрлэгч биш, тэр дундаа бизнис эрхлэгч биш. Төр бол нийгмийн мэнэжмэнт хийдэг газар. Болох болохгүйгийн заагийг хуулиар тогтоодог газар. Хуулийг хэрэгжүүлдэг, хэрэгжилтийг нь хянадаг, хууль хэрэгжүүлэхийг албаддаг, үүндээ хүчирхийлэл ч хэрэглэх эрхтэй инстүүц.
Төрд хамаарах мөнгө төгрөг баялаг нь олон нийтийн хяналтгүй байх аваас хэн дуртай нь хулгайлж идэж уух шамшигдуулж болдог нийтийн хоолны газар болно. Төр бизнис эрхлэх хэмжээгээр хулгайч нарт илүү бололцоо олгодог. Төрийн мөнгө хэзээ ч ёо ёо гэдэггүйг бүгд мэднэ. Монголд болж буй дампуурал гол нь хэнд ч үл хамаарах болсон Төрийн мөнгөнөөс болж буй. Хувийн хэвшилд байгаа мөнгө хяналттай учраас хэн дуртай нь өдөр бүр хулгайлаад байх бололцоо хомс. Иймээс л ихэнх хүмүүс ямар нэг аргаар төрд шургалж хэний ч биш баялагаас сорох сониролтой байдаг нь төрийн албаны шалгалтанд орж тэнцэх гэсэн залуусын урт оочир бэлээхнээ харуулна.
Монголын төр хэтэрхий данхар учир дээр өгүүлсэн рахиттай хүүхэд шиг харагдана. Рахиттай хүүхдийн биеийн пропорц толгой нь биеэсээ том. Үүнийг эмчлэх арга бол наранд гаргах. Рахиттай Монголын төрийг наранд гаргаж биеийг нь ил харуулах хэрэгтэй. Авилга, хулгай, шамшигдууллыг багасгая гэвэл нэгдүгээрт төрийн мэдэлд очих мөнгө баялагийн хэмжээ аль болох бага, хоёрдугаарт юунд хэрхэн зарцуулж буй нь ил наранд байх ёстой юм. Мөнгө нь багасаад ирэхээр тонуулчдад хулгайлах юм олдохгүй болно, түүнээ дагаад төр рүү шургах оочир богинсоно, ингэхээр албин мангас ч юмуу гэмээр данхар том толгой нь хэвийн болно.
Zuv.mn
Төстэй мэдээллүүд
Нийгмийн халамж, хөнгөлөлтөд 50 тэрбумыг зарцуулжээ
2018/06/13, 10:02
БААБАР: Хэрэв “Оюу Толгой” зогсвол эмч, багш нар цалингаа нэмүүлэх биш, бүр цалингүй болно
2018/05/22, 10:52
Инфляцийн өсөлт ба төлбөрийн тэнцэлийн алдагдал
2016/05/13, 17:56
Улс төрийн лоббигоор олсон их наяд
2015/04/11, 13:32
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:
*
Илгээх
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга
10
|
0
|
2024/04/23, 17:28
Тендерийн урилга
16
|
0
|
2024/04/23, 16:37
Цэвэр энергийн дулаалгын төхөөрөмжийг мөлчид өндрөөр үнэлж байна
21
|
0
|
2024/04/23, 15:56
ХААН Банк хүүхдүүдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “1000-0” аяныг гурав дахь жилдээ хэрэгжүүллээ
22
|
0
|
2024/04/23, 15:41
Өвөр Монгол дэлхий дахинд өнгө нэмлээ
26
|
0
|
2024/04/23, 15:38
Элсэлтийн Шалгалтын бүртгэл энэ сарын 26-ны 18:00 цагт хаагдана
22
|
0
|
2024/04/23, 15:33
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна
31
|
0
|
2024/04/23, 14:22
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал
30
|
0
|
2024/04/23, 14:17
Тайваньд нэг хоногт 200 гаруй удаа газар хөдөлжээ
30
|
0
|
2024/04/23, 13:58
Forbes сэтгүүл дэлхийн хамгийн баян өв залгамжлагчдыг нэрлэв
47
|
0
|
2024/04/23, 12:39
Ж.Питер Морроугийн нэрэмжит ХААН Банкны олимпиадыг 11 дэх жилдээ зарлалаа
37
|
0
|
2024/04/23, 12:27
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
39
|
0
|
2024/04/23, 11:29
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал
41
|
0
|
2024/04/23, 11:19
Казак иргэдийг хүмүүжүүлж залхаан цээрлүүлнэ хэмээн худал мэдээлэл тараасан иргэнд хорих ял оноожээ
33
|
0
|
2024/04/23, 10:30
Гашуун сухайт чиглэлийн замд автомашин шатаж, нэг хүн амиа алджээ
35
|
0
|
2024/04/23, 10:27
БНХАУ-д болсон үерийн улмаас дөрвөн хүн энджээ
35
|
0
|
2024/04/23, 10:19
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
28
|
0
|
2024/04/23, 10:17
Улаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?
49
|
0
|
2024/04/23, 09:18
"Шувуу" ажиллагааны хүрээнд иргэн "М"-г албадан авчирлаа
108
|
0
|
2024/04/22, 19:19
Дэлхий дахинд цэргийн зардал 6.8 хувиар өсжээ
99
|
0
|
2024/04/22, 19:17
Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил Эрдэнэбүрэн дэд төслийн тендерийн урилга
114
|
0
|
2024/04/22, 18:10
Ихэнх нутгаар сэрүүсэж, цасан болон шороон шуургатай байна
105
|
0
|
2024/04/22, 18:10
И Март БНСУ-ын Гёнсанбүг аймгийн засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
142
|
0
|
2024/04/22, 17:48
Тендерийн урилга
114
|
0
|
2024/04/22, 17:07
ГҮМҮДА-Тэр ертөнц
15
|
0
|
2024/04/22, 15:41
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна
121
|
0
|
2024/04/22, 15:11
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал
138
|
0
|
2024/04/22, 12:28
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана
125
|
0
|
2024/04/22, 12:21
ЦЕГ: Хуурамч хаягнаас бага насны охид руу чат бичиж, уулзах гэсэн 36 настай эрэгтэйг саатуулан шалгаж байна
160
|
0
|
2024/04/22, 12:07
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
56
|
0
|
2024/04/22, 12:00
Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
60
|
0
|
2024/04/22, 08:40
Зарим нутгаар бороо, нойтон цас орно
53
|
0
|
2024/04/22, 08:36
БНСУ-ын Гёнсанбүг аймгийн засаг даргатай хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
307
|
0
|
2024/04/19, 15:00
Дугуйн замыг өргөтгөнө
321
|
0
|
2024/04/19, 14:31
Казахстанд үерийн улмаас 634 цооногийн олборлолтыг түр зогсоожээ
301
|
0
|
2024/04/19, 14:23
Сэлбэ голоос эмэгтэй хүний цогцос олджээ
304
|
0
|
2024/04/19, 14:21
Нийслэлийн сурагчид сүү уудаг болно
287
|
0
|
2024/04/19, 12:02
Э.Оюунболд шинжилгээний хариутайгаа маргаж, УДШ-д ханджээ
282
|
0
|
2024/04/19, 12:01
ЦАГ АГААР: Амралтын өдрөөр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна
391
|
0
|
2024/04/19, 08:34
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна
329
|
0
|
2024/04/18, 22:54
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
323
|
0
|
2024/04/18, 13:23
Дэлхийн ногоон барилгын зөвлөлөөс ХААН Банк цамхгийг ногоон барилгаар шалгарууллаа
360
|
0
|
2024/04/18, 13:23
МУ-ын хилийн шалганыхан БНСУ-ын 6 иргэнийг хил дээрээсээ буцаажээ
108
|
0
|
2024/04/18, 12:15
Т.Доржханд: ТҮК-ийн цалинг нэмбэл бүгд ТҮК-ийн ажилтан, автобусны жолооч болохоор дугаарлана
82
|
1
|
2024/04/18, 10:55
Стандарт хангаагүй 15 хаягийг буулгажээ
85
|
0
|
2024/04/18, 10:39
Хайлаастад зам тээврийн ноцтой осол гарч 16 настай охин нас барж, 8-13 насны 6 хүүхэд, 1 иргэн хүнд гэмтэн ГССҮТ-д хүргэгджээ
86
|
0
|
2024/04/18, 09:03
Х.Нямбаатар ТҮК-ийнхний цалинг нэмж байгаа нь сэхээтнүүдийг доромжилсон үйлдэл гэв
123
|
0
|
2024/04/17, 18:35
Ногоон автобусны хэргийн шүүх хуралдааныг товложээ
175
|
0
|
2024/04/17, 15:14
Мөжитэй хамтдаа хуримтлуулцгаая
86
|
0
|
2024/04/17, 14:56
Х.Нямбаатар: Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэл хийх ШААРДЛАГА ҮҮССЭН
133
|
0
|
2024/04/17, 14:45
Яамнаасаа тор татсан бүлэглэлийн толгойг илээд өнгөрөөх үү?!
279
|
0
|
2024/04/17, 14:35
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна
123
|
0
|
2024/04/17, 13:48
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал
116
|
0
|
2024/04/17, 13:46
Х.Нямбаатар: Даваа гарагаас ТҮК-ийн ажилтнууд шүүр барьж зогсохгүй. Зургаадугаар сарын 1-нээс ₮3.5 саяын цалинг олгоно
246
|
0
|
2024/04/17, 13:45
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал
100
|
0
|
2024/04/17, 13:42
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал
96
|
0
|
2024/04/17, 11:59
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
112
|
0
|
2024/04/17, 11:29
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
55
|
0
|
2024/04/17, 11:28
Эмийн бүрдэл, чанарын хяналтын асуудлаарх нотлох баримтыг шинжилнэ
56
|
0
|
2024/04/17, 10:43
Иран өөрийгөө хамгаалах, хариу барих эрхтэй гэжээ
69
|
0
|
2024/04/17, 10:39
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
59
|
0
|
2024/04/17, 10:37
Зээлийн муу түүхтэй иргэд төлбөрөө барагдуулвал хар жагсаалтаас хасна
142
|
0
|
2024/04/17, 09:01
Прокурорууд “...Хөгжлийн банкны хэргээс томчууд нь мултарчихлаа” хэмээн шүүхийн шийдвэрүүдийг бүхэлд нь эсэргүүцэхээр болжээ
230
|
0
|
2024/04/17, 08:59
Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчийг жирийн иргэн биедээ авч явах хуулийн зохицуулалтгүй
59
|
0
|
2024/04/17, 08:31
Хугацаа хэтэрсэн, чанаргүй ангилалд орсон зээлээ 2024.06.02-ны өдөрт багтаан төлсөн тохиолдолд ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНД тусгахгүй
58
|
0
|
2024/04/17, 08:29
Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас урьдчилсан байдлаар 1.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
233
|
0
|
2024/04/16, 15:26
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
133
|
0
|
2024/04/16, 14:53
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ үргэлжилж байна
117
|
0
|
2024/04/16, 14:36
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зөвлөх үйлчилгээний тухай зарлал
114
|
0
|
2024/04/16, 14:14
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж байна
149
|
0
|
2024/04/16, 13:48
Г.Гэрэл: МҮОНРТ олон нийтэд шинэчлэлийн бодлогоо танилцуулах цаг болсон
126
|
0
|
2024/04/16, 13:44
Монгол улс боловсролын индексээр 189 улсаас 103 дугаарт эрэмбэлэгдэж тэгш, чанартай боловсрол хүргэж чадахгүй байна хэмээн ХЭҮК-оос анхааруулав
115
|
0
|
2024/04/16, 13:39
GUYUK metaverse дээр SocialPay Junior аппликэйшний эвент эхэллээ
135
|
0
|
2024/04/16, 10:41
Т.Чимгээ: Эрүүдэн шүүгдсэн, үлдсэн насныхаа доромжлол, үр хүүхдийнхээ амь насны төлөөсийг Төрөөс нэхэмжилж байна
159
|
0
|
2024/04/16, 10:07
Анх удаа 100 мянган иргэний санал хууль болж батлагдлаа
151
|
0
|
2024/04/16, 09:53
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
167
|
0
|
2024/04/15, 14:23
SOS: Монгол улс хүн амаа өсгөх бодлоготой ч ургийн эндэгдэл өвлийн улиралд 3,5 дахин өсдөг
377
|
0
|
2024/04/15, 14:21
Амиа алдсан алба хаагчийн ар гэрт 80 м.кв орон сууц олгодог болно
177
|
0
|
2024/04/15, 14:19
НҮБ-ын тэргүүн хүлээцтэй байхыг уриаллаа
164
|
0
|
2024/04/15, 11:11
Шархад, Да хүрээ зах орчимд автомашин, сэлбэгийн худалдаа эрхэлдэг иргэн, ААН-үүдийг нүүлгэнэ
181
|
0
|
2024/04/15, 11:09
Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1
65292
|
56
|
2017/03/07, 10:00
Гулгаа массажийг сурвалжилсан нь
55091
|
14327
|
2015/02/13, 14:34
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
46576
|
7080
|
2015/03/06, 10:19
Ким Жон Уны тухай 17 баримт
43115
|
15701
|
2015/05/15, 12:11
МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё
38252
|
12
|
2018/06/08, 11:35
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
32982
|
8920
|
2015/02/18, 21:47
Монгол бичиг сурах амархан
31914
|
1
|
2015/09/10, 19:58
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
27730
|
6842
|
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
27108
|
4185
|
2015/04/06, 12:35
СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ
25508
|
0
|
2015/04/13, 16:27
Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?
19268
|
1
|
2015/05/15, 13:51
Найман аймаг
17632
|
1
|
2015/06/13, 22:26
Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна
17175
|
11
|
2016/09/22, 09:18
Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг
17147
|
1
|
2015/05/12, 12:50
Онгон охины шинж тэмдэг
16258
|
0
|
2015/03/23, 09:21
Секси Монгол охидын сельфи
15799
|
1
|
2015/03/22, 17:37
Чамд дурласан залуугийн 20 шинж
15376
|
0
|
2015/03/19, 14:16
Элэгний эм ОНИГОО
15297
|
123
|
2015/02/10, 10:04
Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан
14687
|
4
|
2015/03/25, 11:01
СЕКС ОНИГООНУУД
14512
|
0
|
2016/04/20, 13:27
ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ
14509
|
0
|
2015/03/13, 10:46
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
14376
|
737
|
2015/03/03, 12:29
Далай ламын сургаал
13984
|
0
|
2015/03/04, 14:37
Ардын бор эмчилгээ
13667
|
1
|
2015/09/07, 15:48
Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!
13534
|
0
|
2020/05/29, 10:50
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
13411
|
1777
|
2015/04/16, 10:44
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
13222
|
303
|
2015/03/22, 17:40
Хятад-Монголын олон улсын худалдааны хот
13199
|
0
|
2023/11/14, 17:18
Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?
13050
|
0
|
2016/03/03, 10:49
“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ
13038
|
11
|
2018/01/26, 23:22
Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...
13022
|
2
|
2017/03/10, 15:50
АЗ ЖАРГАЛЫН ХУЛС
12296
|
0
|
2015/08/29, 15:32
Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга
12248
|
0
|
2015/07/06, 16:56
Хайрын тухай хөгжилтэй сонжоо
12222
|
0
|
2015/05/04, 12:21
ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ
12198
|
0
|
2015/08/29, 14:17
Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?
11982
|
0
|
2016/07/18, 15:11
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж
11876
|
0
|
2021/06/22, 12:44
Сүбээдэй баатар
11845
|
0
|
2016/04/03, 22:30
Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ
11819
|
45
|
2017/03/23, 10:03
Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг
11747
|
0
|
2015/03/06, 14:17
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
11678
|
1112
|
2015/04/02, 09:04
Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна
11554
|
5
|
2019/01/23, 15:40
БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР
11425
|
0
|
2019/02/25, 15:12
Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив
11262
|
0
|
2019/09/14, 23:21
"Цагаан Сар"-ын тухай
11246
|
0
|
2015/02/21, 11:08
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
11236
|
1900
|
2015/04/18, 15:43
10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна
10867
|
0
|
2020/01/07, 12:03
БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна
10720
|
1
|
2021/06/30, 20:29
Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо
10606
|
11
|
2020/03/03, 19:19
Хятад хэл сурах уу? Маш хялбар арга
10572
|
0
|
2015/11/12, 14:32
УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ
10413
|
3
|
2015/08/29, 14:33
Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна
10296
|
0
|
2021/06/28, 16:30
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
10114
|
1811
|
2015/05/12, 13:03
Шар сүүний нууц бэлдмэл
10097
|
1
|
2015/06/27, 14:30
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
9939
|
1345
|
2015/05/15, 10:59
Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+
9844
|
0
|
2015/02/11, 09:03
Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ
9800
|
0
|
2015/03/23, 09:37
Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/
9758
|
0
|
2015/03/11, 10:04
Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан
9542
|
1355
|
2015/05/08, 10:21
“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ
9522
|
820
|
2015/03/06, 10:30
Ким Жон Уны тухай 17 баримт
43115
|
15701
|
2015/05/15, 12:11
Гулгаа массажийг сурвалжилсан нь
55091
|
14327
|
2015/02/13, 14:34
Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
32982
|
8920
|
2015/02/18, 21:47
Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг
46576
|
7080
|
2015/03/06, 10:19
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан
27730
|
6842
|
2015/02/13, 14:48
Сонирхлын зурхай 12 орд
27108
|
4185
|
2015/04/06, 12:35
Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд
11236
|
1900
|
2015/04/18, 15:43
Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…
10114
|
1811
|
2015/05/12, 13:03
Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа
13411
|
1777
|
2015/04/16, 10:44
Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан
9542
|
1355
|
2015/05/08, 10:21
Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой
9939
|
1345
|
2015/05/15, 10:59
Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо
11678
|
1112
|
2015/04/02, 09:04
Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага
6998
|
1056
|
2015/04/20, 10:14
Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана
8379
|
950
|
2015/02/10, 18:45
“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ
9522
|
820
|
2015/03/06, 10:30
Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
14376
|
737
|
2015/03/03, 12:29
"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ
2677
|
724
|
2019/07/30, 11:14
Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна
6599
|
716
|
2015/06/09, 14:25
Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ
7982
|
622
|
2015/05/15, 15:02
1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/
8385
|
617
|
2015/02/10, 09:18
Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд
5658
|
597
|
2015/05/13, 11:40
Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН
6503
|
592
|
2015/04/30, 10:57
Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна
6053
|
586
|
2015/03/11, 15:57
ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах
7491
|
510
|
2015/05/21, 11:37
Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ
5309
|
465
|
2015/02/13, 11:13
А.Мөнхзул алмайруулав
7918
|
456
|
2015/04/23, 17:08
“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ
4414
|
394
|
2015/05/08, 15:19
Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд
5381
|
350
|
2015/04/27, 10:23
Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг
5077
|
329
|
2015/04/03, 12:23
“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ
8447
|
324
|
2015/04/20, 15:44
"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ
8765
|
324
|
2015/02/06, 09:58
Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна
6350
|
313
|
2015/02/17, 15:57
Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ
13222
|
303
|
2015/03/22, 17:40
АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана
3613
|
300
|
2016/06/14, 11:38
Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе
4019
|
273
|
2016/06/28, 11:28
“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа
5440
|
254
|
2016/06/23, 16:03
ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."
3869
|
238
|
2016/06/23, 16:02
"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ
4492
|
210
|
2016/06/17, 18:14
Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа
7792
|
195
|
2015/04/20, 13:59
У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?
3637
|
191
|
2019/07/26, 12:31
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?
Дэмжиж байна
Дэмжихгүй байна
Тийм байх боломжгүй
Санал өгөх
Үр дүн