| |
Ер нь ямарч хурдан морийг хоол усаар сойх нь маш муу. Зарим уяачид өглөө услалгүй барьж үдийн алдад услаж байдаг энэ бол буруу юм.
Харин шөнө нь бороо орсон юм уу хар чийг унаж хоносон буюу үүлэрхэг сэрүүн байвал өглөө услалгүй барьж өдөрт 1 удаа усалж болно. Ямарч үед тогтмол усанд өдөрт 2 удаа усалж байх нь тохиромжтой. Азрага, их нас, соёолонг 4-5 цаг идүүлж 2 цаг орчим унтуулна.
Мөн хязаалан, шүдлэн, даагыг 3-4 цаг идүүлж 2-3 цаг орчим унтуулж амраах нь зүйтэй. Уяж байгаа моринд хужир муу гэдэг энэ нь буруу юм. Хужирлаагүйгээс болж эрдэс тэжээлийн дутагдал болсноос хар шороо идэж хөрвөөж уралдааны амжилт нь буурах юм уу үүнээс болж үхэх тал ч гардаг. Уяаны үед 7 хоног тутамд 1 удаа хужирлаж уяаны сүүлчийн 7 хоногт хужирлалгүй уралдуулах хэрэгтэй. Хэрвээ хужирт оруулалгүй байгаад гэнэт хужирлавал гэдэс нь холхиж, баас нь шингэрч уяанд муугаар нөлөөлөх тал бий. Уяж байгаа моринд зөөлөн чанарын өвс, таана, хөмүүл, агь, дугтарган зэргийг хориглоно.
Морины гэдэс нь цатгалдах, хөвөө суух, нарийдах, тохирох гэж 4 янз байна. Таарсан гэдэс гэдэг нь тэр мориныхоо биеийн байдалд тохирсон зөөлөн, бүтэн арьс нь үрчлээгүй гэдсийг хэлнэ. Таргандуу морины хоолыг хасахгүй өгөх нь сайн, туранхай морины хоолыг багавтар хасаж өгөх нь тохиромжтой. Ер нь уралдах морины хоол, гэдсийг номоор зааж болохгүй харин тэр уяачийн мэдлэг морьтойгоо хэрхэн харьцах чадвар мэднэ. Ер нь яг тааруулах гэдэг хэцүү, үүнийг бүх уяачид маань зөвшөөрөх биз дээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?