| |
Гэвч спортын ертөнцийнэлдэв хөгтэй явдал болон бусад сонирхолтой баримтын тухай мэддэг хүн цөөн болов уу. Бид ийнхүү цөөн тооны сонин мэдээллийг танд танилцуулж байна.
1.Уран гулгалт анх Голландад үүсчээ. Энэ оронд ойролцоогоор 13-14 дүгээр зуунд төмрөөр тэшүүр хийсэн бололтой. Чухам энэ нь эндхийн оршин суугчид мөсөн дээгүүр гулгаж, ингэхдээ биеийнхээ зөв байрлалыг хадгалан, янз бүрийн үзүүлбэр үзүүлэхийг оролдож байжээ.
2.1912 оны Стокгольмын олимпийн наадам дээр Японы марафон гүйлтийн тамирчин Сицо Канагури 29 километр замыг туулаад ам нь ихэд цангажээ. Тэрээр ойрхон байсан нэг байшингийн хаалгыг тогшоод, жаахан усөгөхийг эздээс нь хүссэн байна. Гэрийн эзэн тамирчныг өрөөнд орохыг уриад,стакан ус авахаар гал тогооныхоо өрөө рүүгээ явжээ.
Гэтэл түүнийг зочдын өрөөнд эргэж ирэхэд тамирчин бөх гэгчийн унтаж байсан аж. Ингэхдээ тэрээр 24 цаг гаруй унтсан гэдэг. 55 жил өнгөрсний дараа тамирчныг үлдсэн замаа туулахыг санал болгосон бөгөөд түүний өмнөх амжилт нь 54 жил 8 сар 6 өдөр 8 цаг 32 минут 20,3 секунд болжээ.
3.Сонгодог бөхийн барилдаан хайнаар дуусч болдоггүй бөгөөд ямар чбайсан нэг нь ялах ёстой.
4.Статиистикийн мэдээгээр, хөлбөмбөгчиднэг тоглолтын хугацаанд дунджаар 11 километр гүйдэг байна. Ийнхүү энэ спортод хичээллэх хугацаанд дундаж үзүүлэлт 300 000 километрт хүрч болдог аж.
5.Бильярдын бөмбөгийг цохисны дараа бөмбөг нэг долийн хугацаанд цагт 30 км-ийн хурд авдаг аж. Харин ширээний гадаргууг үрснээр температурын горим нь 250 градуст хүрч болдог байна.
6.Формула-1 уралдааны нисэгчид өөрийн машинд 13 гэсэн дугаар өгөхийг боддоггүй байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ердөө 5 нисэгч лийм дугаартай оролцжээ. Тэр үед тамирчин Пастор Мальдоналдо ийм дугаар сонгохоор шийдсэн нь сонин юм. Энэ нь түүний шийдэх хэрэг. Гэхдээ уралдаанд тэрээр олигтойамжилт үзүүлж чадаагүй ажээ.
7. 19 дүгээр зуунд Америкчуудбөмбөлгийн тусламжтайгаар 9 кегль (гахай) унагах шаардлагатай сонин тоглоом бүтээжээ. Энэ нь та бүгдийн мэдэхбоулинг бөгөөд дэлхийн олон оронд ихэд дэлгэрсэн юм. Ийм тоглоом гарсны дараа түүнийг зарим муж улсын эрх баригчид хориглосон нь нэрийг өөрчилж, кеглийг 10 болгоход хүргэжээ.Эндээс боулинг гэдэг нэр гарчээ.
8.1904 онд Сент-Луист болсон гуравдугаар олимпийн наадам дээр Америкийн марафон гүйлтийн тамирчин ойролцоогоор 14 километр замыг туулсныхаа дараа ухаан сийлж, барианы газартмашинаар хүрэхээр шийджээ. Тэрээр барианы зурхай хүртэл ердөө хоёр километрийн наана машинаас буусан байна. Гэвч медаль гардуулсны дараа л түүний ов мэх илэрчээ.
9.Сагсан бөмбөгийн эхзагвар нь анх Америкт үүссэн бөгөөд сурагчид жимсний сагс руу бөмбөг шидэн тоглож эхэлжээ. Сагс нь ёроолтой байсан учир бөмбөг орох бүрийд шатаар авирч, бөмбөгийг авдаг байсан аж.
10.Фред Ромпельберг унадаг дугуйгаар цагт 268,83 километр хурдалж түүхэнд бүртгэгджээ. Тэрээр унадаг дугуйгаа машинд холбоод, урд ньсалхины шил суурилуулснаар агаарын эсэргүүцлийг хамгийн бага болгожээ.
С.Инда
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?