| |
Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер ус,
аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна.
2018 оны 08 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутгаар 16-21 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчим, Дорнод Монголын тал нутгаар 20-25 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 26-28 градус дулаан байна
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?