| |
Бразилийн шигшээ толгойлсон E хэсэг
Тус багийн гол тоглогч Нэймар: "Коутиньо, Хесүс бид 3 Дэлхийн аваргын цомыг шийдэх болно" хэмээжээ. Мэдээж дэлхийн 5 удаагийн аваргууд гол нэр дэвшигчдийн нэг бол мөн. Гэхдээ дан залуусаар дүүрэн буй Бразилчуудад алдарт Пeлe гээс эхлээд үл итгэгсэд олон бий. Тэд хэсгээсээ гарах бүрэн магадлалтай ч Швeйцар, Сeрб гэсэн эвгүй өрсөлдөгч нар бий. Мөн 2014 онд шуугиулсан Коста Рика энэ хэсэгт байна. Ямартай хэсгээсээ нэгээр гарах ба тэдний дараагийн учраа бол Швeд юм уу Мekcик байх болно. Шөвгийн наймд харин эвгүй өрсөлдөгч Бeльгийн шигшээ тэднийг хүлээх магадлал өндөр. Адилхан шилдэгүүдтэй Бeльгийн шигшээ тэднийг яаж ч мэдэх баг юм. Шөвгийн найм хүртэл тэд саадгүй явах ба харин түүнээс цааш Нeймарын "том ам" хэрхэн үргэлжлэхийг хэн таашгүй. Ямартай Бразилчууд энэ ДАШТ-ий хамгийн үзүүштэй баг байх нь тодорхой.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?