| |
Өнгөрөгч бүтэн сайн өдөр нийт монголчуудаараа монгол эйч ди телевизийн voice Mongolia шоуг сошлоор хоёр талцан байж үзэв. Уг шоуны дүрэм ёсоор бол хоёр оролцогчыг нэг рингэн дээр халз дуулуулж илүү дуулсаныг нь шүүгч нь ялагчаар зарладаг юм байна. Үүнийгээ хөтлөгчид баттл хэмээн нэрлэх аж. Энэ шоуны оргил цагтай зэрэгцэн бусад телевизүүдээр юу гарсан, түүнийг хэдэн хүн үзсэнийг дүгнэж хэлэхэд тун бүрхэг. Миний мэдэхийн 25-р телевизийн алдарт "танайд хоноё” нэвтрүүлэг давхцаж гараад амжилт олсонгүй бололтой. Мөн VTV телевиз дээр сэтгүүлч Болдкогийн "Шударга ярья” нэртэй ток шоугаар Хера энтертайнмент группийн захирал Хассуурийн Ганухяг гэдэг залуу орж Ардчилсан намын дарга С.Эрдэнийг мөн халз тулaaн буюу баттлд дуудсан нь сонирхолтой байсан ч сүүл хэсгийг нь л үзэж амжив.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?