| |
Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор нөгөөтэйгүүр хотын иргэдийг дэлхийн бусад хотын иргэдийн адил нийтийн тээврээр түргэн шуурхай үйлчлүүлдэг болгохоор Railbus буюу төмөр замын автобусыг үйлчилгээнд явуулж эхэлсэн. Ингэхдээ нэлээдгүй өндөр үнээр худалдан авсан юм. Тодруулбал RA-2 маркийн энэхүү төмөр замын автобусыг 3,9 сая ам.доллараар хойд хөршөөс 2014 оны тавдугаар сард худалдан авч, зургадугаар сарын 6-ны өдрөөс эхлэн Амгалан-Толгойд чиглэлд явуулсан юм. Энэхүү нээлтийн үйл ажиллагаан дээр албаныхан нүүр дүүрэн мишээлтэйгээр хотын иргэд зам дээр түгжирч зогсохооргүй боллоо хэмээж байсан.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?