| |
Өнөөдөр /2018.04.05/ ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурах бөгөөд салхины хурд баруунаас секундэд 28 м/с хүрч ширүүсэж байна. Мөн төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Харин энэ сарын дунд үед нутгийн ихэнх хэсгээр цаг агаар тогтворгүй хур тунадастай, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй байгаа аж. Иймд орон нутгийн замд зорчиж буй иргэд анхаарал болгоомжтой, хурдыг замын нөхцөл байдалд тохируулан зөв сонгон зорчихыг анхаарууллаа. Мөн бага насны хүүхдийг малд харгалзах хүнгүй явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагаас сэрэмжлүүлэв.
С.САРУУЛ
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?