| |
Баярын өдрүүдэд Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв 10:00-16:00 цагийн хооронд ажиллаж, нэн яаралтай амны хөндийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм байна. Сур болон шагайн харвааны талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор, гаднах талбайд түргэн тусламжийн автомашинд, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх аж. "Хүй долоон худаг”-т хурдан морь унаач хүүхдүүдэд Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг 103 хариуцахаар болсон байна. Харин хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн Хүлээн авах тасаг 24 цагаар хүлээн авч шаардлагатай тусламжийг үзүүлнэ гэв.
Б.ТУУЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?