| |
МОСКВА. /ITAR-TASS/. БРИКС-ийн байгуулсан Хөгжлийн банкнаас Грек зээлийг хялбархан авч болно гэж ОХУ-ын Сангийн дэд сайд Сергей Сторчак мэдэгдэв.
Грек банкны хэдэн хувьцааг худалдан авснаар санхүүжилт авах хууль ёсны эрхтэй болох юм. Үүнд улс төрийн шийдвэр хэрэгтэй гэж тэрбээр мэдэгджээ.
Мөн тэрбээр, "Грек хэдэн хувьцаа худалдан авбал банкны гишүүн болох бөгөөд тэд нөөцөд хяналт тавих боломжтой болох юм. Санхүүжилтийн хэмжээ болон хувь нэмэр оруулах тал дээр бидэнд ямар харилцаа холбоо байхгүй. Энэ бол улсын хөрөнгийн системийг тэнцвэржүүлэх ерөнхий гэрээ юм” гэж хэлэв.
"Энэ системд шинэ гишүүн элсүлэхэд улс төрийн шийдвэр гаргах хэрэгтэй болдог. БРИКС-ийн банкийг сонирхож байгаа анхны хүмүүс бол грекчүүд. Банкны үйл ажиллагаа эхэлмэгц, шинээр гишүүн болох хүсэлттэй холбоотой дүрэм журмыг захирлуудын зөвлөл бэлтгэж, удирдах зөвлөл батлах болно. Грекийг элсүүлэхэд "болохгүй зүйл" байхгүй” гэж тэрбээр мэдэгджээ.
Д.Нямтулга montsame
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?