| |
Ертөнцөд үйлдэгдэж буй бүхэн хүүрнэл, гагцхүү аль хэсгийг нь барьж авах, үлдээх вэ гэдэг уран бүтээлчийн сонголт байдаг. Хүн төрөлхтний хамгийн эртний түүхийг хүүрнэх урлаг бол дүрслэх урлаг юм. Тэр дундаа уран зураг, уран баримал бол тухайн улсыг түүх соёл, уран сайхны сэтгэлгээний хувьд хэр түвшинд, хэр хүчтэй байгааг хүүрнэн харуулж чаддаг урлагийн төрөл зүйл билээ. Орон зайд юмс үзэгдлийг дүрслэн харуулах, тэр дундаа бүх өнцөг булан бүрээс нь харуулж чадах нь уран баримал юм. Цаг хугацааны шалгуурыг даван өөртөө асар их түүхийг шингээн бидний үед авч ирдэг төдийгүй ирээдүй рүү биднийг төлөөлж чадах хүүрнэх урлаг бол уран баримал юм. Харин юуг, уран бүтээл юуг сонирхогчийн үйлдэл гэхийг бид хэлж мэдэхгүй ч тухайн бүтээл өөрөө цаг хугацаа, орон зайг дамжин хэрхэн амьдарч юуг илэрхийлж оршиж буйгаар нь дүгнэх биз ээ. Уран бүтээлч хүн сэдвээ сонгох, чухам яагаад тухайн сэдвийг хөндөх болсон, үзэгчдэд хэрхэн хүргэхээ сонгож буй үйл явц, хэмнэл хурд болоод тухай сэдвийг илэрхийлж буй хүн болоод агшин мөчүүд л уран бүтээлийн үнэ цэнийг бий болгож амин чанартай болгож байна. Хүн энэ хорвоод зөвхөн идэх гэж, унтах гэж ирдэггүй, харин сэтгэлийн таашаал эдлэх гэж гэгээрэх гэж төгс төгөлдөр лүү тэмүүлэх гэж ирдгийн нэг жишээ бол уран бүтээл төрөх үйл явц юм. Бүтээл төрөх явц өөрөө хүүрнэл юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?