| |
Говь-Алтай аймгийн Цогт сум нь анх 1924 онд байгуулагдсан түүхийн 93 жилийн хугацаанд хөгжил дэвшил ололт амжилтаар дүүрэн өнгөрүүлсэн аймгийн ууган сумдын нэг билээ.
Тус сум нь долоон багийн 3500 гаруй хүн амтай. Цогт сум мал сүргийнхээ тоо толгойгоор аймагтаа төдийгүй улсдаа дээгүүр байрт ордог томоохон сум юм. Мал аж ахуй нь жилээс жилд өсч хүн амын амьжиргааны чадавхи өсөн нэмэгдэж улс эх орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан явдалд монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар алтан гадас одонгоор шагналаа.
Цогт сумаас хөдөлмөр бүтээлээрээ манлайлсан олон алдартан гавьяатнууд төрөн гарсан байдаг. Нутгийн түмэн ахмад үеэ дурсан төрийн дээд алтан гадас одонгоор шагнагдсан амжилтаар 2018 онтойгоо золгож байна.
Хүндэтгэлийн хуралд аймгийн засаг дарга Гансэлэм албаны төлөөлөл оролцож өргөмжлөл гардуулж баяр хүргэлээ.Говь-Алтай аймгийн тухайд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт аймаг.
Аймгийн сумдуудаас төрийн дээд алтан гадас одонгоор Бугат, Халиун сум шагнагдаж байсан бол ийнхүү Цогт сум шагнагдаж нутгийн зон олон талархалтай хүлээн авлаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?