| |
Иракийн арми энэ сарын 16-наас улс орныхоо төв хэсгийн хөдөө тосгонуудад үйл ажиллагаа явуулж, тэнд бүгэж буй "Исламын улс" хэт даврагч бүлэглэлийн үлдэгдлийг цэвэрлэж байна.
Иракийн армийн хамтарсан үйл ажиллагааны командлалын газраас мэдэгдсэнээр, Засгийн газрын цэрэг Салахудин, Дияла хоёр мужийн зааг нутагт устган цэвэрлэх ажиллагаа өрнүүлж, "Исламын улс" бүлэглэлийн зэвсэгт этгээдүүдийн нуугдаж байсан газрыг цэвэрлэсэн байна.
"Энэ удаагийн ажиллагаа "иргэдийн идэвх байгууллага" хэмээх Шийтийн бүлгийн цэрэг ардын дэмжлэгийг авлаа. Дараагийн шатанд засгийн газрын цэрэг тус бүсэд үйл ажиллагаагаа явуулж, орон нутагт нуугдаж буй зэвсэгт этгээдийг бүрмөсөн устгах болно" гэжээ.
12-р сарын 9-нд Иракийн ерөнхий сайд Абади "Ирак дахь "Исламын улс" бүлэглэлийн эзэмшсэн бүх нутгийг засгийн газрын арми эзлэн авч, "Исламын улс"-д цохилт өгөх талаар Ирак улс түүхэн ялалт байгуулсан" гэж мэдэгдсэн билээ.
Гэвч өнөөгийн байдлаар, хэт даврагч зарим этгээд Иракийн буйд бөглүү цөл, уулархаг бүсэд нуугдаж, боломжийг ашиглан довтолгллнд бэлдэж байгаа ажээ.
М.Баяр
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?