| |
Эрүүл аж төрөх ёс нь олон өвчин, түүний дотор цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал хүчин зүйл мөн.Зөв зуршил нь цусны даралтыг хянахад туслаж чаддаг гэж эрдэмтэд үздэг. Биеийн жинг хэвийн хэмжээнд нь барьж байх, улмаар тамихи татах, архи согтууруулах ундаа хэтэрхий их хэрэглэхээс түдгэлзэх нь цусны даралтаас урьдчилан сэргийлэхэд илүү тустай юм.
Эрдэмтэд эрүүл аж төрөх таван төрлийн нөлөөг судласан байна.
Судалгаанд 4700 гаруй сайн дурынхан оролцжээ. Судалгаа эхлэсэн 1985-1986 онд тэд 18-30 настай байсан байна. Тэдний цусны даралт хэрхэн өөрчлөгдөж байгааг эрдэмтэд дараачийн 25 жилийн туршидажигласан байна (энэ хугацаанд найман удаа шинжилгээ хийж, үүний дээр оролцогчид өөрсдийн амьдралын хэв маягийн тухай ярьжээ). Ингэхэд хэвийн жинтэй байх нь цусны даралтад илүүтэй нөлөөлж байсан байна.
Тодруулбал,жингээ хянаж байсан хүмүүст нас дээр гарсан хойно цусны даралт ихсэхнь 41%-иар бага байжээ. Хэрвээ оролцогч бусад дөрвөн зүйлийг баримтлаж байсан бол даралт ихсэх эрсдэл 27%-иар буурсан байна.Зөв хооллож,тогтмол дасгалхийх нь нь тус тусдаа даралтад нөлөөлж байгаагүй байна.Согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татах нь даралтыг бууруулдаг байжээ.
Ийнхүү хэвийн жин нь зүрх, судсыг эрүүл байлгах "түлхүүр” болж байна. Энэ нь спортоор хичээллэхгүй, хоол тэжээлийг хянахгүй байж болно гэсэн үг үү?Мэдээж үгүй. Зөв хооллож, биеийн ачаалалтай байх нь хэвийн жингээ барихад тусладагюм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?