| |
"Google” компани контакт линзний шинэ эрин үеийг тодорхойллоо. Учир нь тус компанийн инженерүүд нүдний ухаалаг линз зохион бүтээсэн байна. "Google” компани 2014 оны долдугаар сард эм үйлдвэрлэлийн салбарын үндэстэн дамнасан корпораци "Novartis”-тай эрүүл мэндийн салбарыг шинэ төвшинд авчрах ухаалаг линзний түншлэлийн гэрээ байгуулжээ. "Google”-ийн үүсгэн байгуулагчийн нэг Сергей Брин технологийн тусламжтай нүдний алимны хэмжээг багасгах төхөөрөмж бүтээхээ амласан юм. Тэрбээр амлалтаа биелүүлсэндээ баяртай байгаа бөгөөд шилдэг шинэ санааг"Goog-le” компани үргэлж дэмжиж, хэрэгжүүлэхээ"Time” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. "Novartis” корпорацийн захирал Жое Жименес(Joe Jimenez) "Энэхүү ухаалаг линзийн тусламжтай нүдний өвчнийг хянахад туслах болно” гэж мэдээлсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?